Шуурхай мэдээ:

Европ

Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08

Их Британид нэг өдөрт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол анх удаа 100,000 давжээ. Лхагва гарагт 106,122 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм. Мягмар гарагийн байдлаар нийт 8,008 хүн коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь арваннэгдүгээр сарын 22-ноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна2019, 1 сар 11. 10:04

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Грекийн нийслэл Афин хотод хоёр өдрийн айлчлал хийнэ. Меркель Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас, тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон сөрөг хүчний намын дарга Кириакос Мицотакистай уулзана.   Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн асуудлыг, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх боловч хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македон улстай байгуулсан гэрээг тус улсын парламент баталсны дараа Грекийн хууль тогтоох байгууллага батлах гэж буйтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.   Меркель Грекийн Ерөнхий сайдтай пүрэв гарагт уулзахаар төлөвлөжээ

“Шар хантаазтнууд” дахин жагсчээ2018, 12 сар 24. 11:59

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод “Шар хантаазтнууд” дахин жагссан бөгөөд зургаа дахь долоо хоногтоо дараалан жагсаж буй нь энэ болжээ.   Өнгөрсөн 11 дүгээр сард өрнөж байсан жагсаал цуглаантай харьцуулахад жагсагчдын тоо ихээхэн цөөрч, Парис хотод 2000 гаруй хүн жагссан байна. Энэ сарын 10-нд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон татвар болон цалингийн талаархи мэдэгдлийг хийсний дараа жагсагчдын тоо буурч эхэлсэн юм.   Баасан гарагийн шөнө тус улсын өмнөд нутгийн Перпиньян мужид зам тээврийн ослоор нэг хүн амиа алдсанаар уг жагсаалын улмаас амиа алдсан хүний тоо 10 хүрсэн байна

Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв2018, 12 сар 8. 11:14

2015 онд Францын нийслэл Парис хотод үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж байгаа франц-бельгийн гэх террорист бүлэглэлийн хоёр гишүүнд эрүү үүсгэсэн тухай “France Info” цахим хуудсанд мэдээлжээ.   Софиан Айари, Али Эль-Хаддад Асуфи гэгч этгээдүүдийг Бельгид баривчилж, Францад шилжүүлэн өгсөн байна

Баруун Европын 5 орон дүрвэгсдийг хүлээж авна2018, 8 сар 16. 10:09

Герман, Франц, Испани, Португаль, Люксембург болох баруун европын 5 улс “Aquarius” хөлөг онгоцноос цагаачдыг хүлээн авахад бэлэн байна гэж  Европын шилжилт суурьшил, дотоод  хэрэг, иргэншлийн асуудал эрхэлсэн комиссар Димитрис Аврамопулос “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Европын Холбооны 6 орон “Aquarius” хөлөг онгоцноос 141 дүрвэгчийг хүлээж авахаар тохиролцсон тухай “El Pais” өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн юм.“Aquarius” хөлөг онгоц нь Франц-Германы “SOS Mediterranee” засгийн газрын бус байгууллагад хамаардаг. Энэ хөлөг онгоц нь Ливээс Европын Холбооны улсууд руу шилжин суурьших дүрвэгсдийг аврах ажиллагаанд ашиглагддаг юм

Грект болсон жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ2018, 6 сар 8. 9:18

Хуучин Холбооны Бүгд Найрамдах Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Македон улсыг “Македон” гэж нэрлэснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Грект өнгөрсөн лхагва гарагт болжээ.“Македон бол Грек юм” гэсэн уриан дор Грекийн 23 хотод болсон уг жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ. Үүнээс Пелла болон Верия хотуудад болсон жагсаал цуглаанд хамгийн их хүн оролцсон байна

Италийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг К.Коттарелли-д даалгажээ2018, 5 сар 30. 10:28

 Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла эдийн засагч Карло Коттарелли-г хүлээн авч уулзах үеэрээ засгийн газрыг эмхлэн байгуулах үүргийг түүнд өгчээ.   Өмгөөлөгч Жузеппе Конте засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй тул Коттарелли-г Квириналийн ордонд дуудаж ирүүлсэн байна. “5 одны хөдөлгөөн” болон “Лиг”-ийн дэмжлэгийг хүлээсэн Конте-гоос санал болгосон засгийн газрын бүтцийн төсөлд Ерөнхийлөгч Маттарелла ням гарагт үндсэндээ хориг тавьжээ

ЕХ Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ2018, 5 сар 29. 11:24

 Европын Холбоо /ЕХ/ ойрын долоо хоногуудад Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Брюссель хотод болсон ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын дүнд өнгөрсөн даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Түүнчлэн энэ сарын 20-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг ардчиллын стандартыг зөрчсөн үйл явц болсон гэж гадаад хэргийн сайд нар үзэж байгаа учир тэд сонгуулийг дахин явуулахыг Венесуэльд уриалжээ. Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа АНУ тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн

Германд болсон жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцжээ2018, 5 сар 29. 9:36

Өнгөрсөн ням гарагт Берлин хотод болсон жагсаал цуглаанд 25 мянган хүн оролцжээ. Энэ тухай “Frankfurter Allgemeine Zeitung “ сонин мэдээлэв. Барууны үзэлт “Германы өөр нэг сонголт” гэдэг намын зохион байгуулсан жагсаал цуглаанд 5 мянга гаруй хүн оролцсон бөгөөд жагсагчид “Германы төлөөх ирээдүй” уриан дор цагаачлалын бодлогыг эргэн харахыг шаарджээ. Энэ үеэр мөн “Германы өөр нэг сонголт” намыг эсэргүүцсэн жагсаал Берлин хотын олон дүүрэгт болсон байна

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019