“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО



2026 оны 5-р сарын 26 | 11 цаг 53 минут
7
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутагт сурталчлах, агаарын бохирдлыг бууруулах бодит шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Цэвэр агаар-Ногоон шийдэл” сэдэвт бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөг “Толгойт дэд” төвийн гадна талбайд болж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний 4, эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын технологийн 2, эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 2 компани тус тус оролцож байна.
“Цэвэр агаар-Ногоон шийдэл” сэдэвт бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Түүнчлэн иргэд та бүхэн Хаан банк, Төрийн банк, Хас банкны ногоон зээлээр өдөрлөгт оролцож буй компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой юм.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com