Шуурхай мэдээ:

Дэлхий

Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ1 сар 28. 9:28

 Венесуэлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахгүй бол сөрөг хүчний төлөөлөгчийг тус улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Европын удирдагчид Николас Мадурод анхааруулсан байна.   Энэ долоо хоногийн лхагва гарагт сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ зэрэг хэд хэдэн орон түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ сарын эхээр Н.Мадурогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлж, тангараг өргөсний дараа сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалж эхэлсэн юм.   Бямба гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр байнгын гишүүн Франц, Их Британи дээр Герман, Испани болон Европын бусад орнууд нэгдэж, Венесуэлд найман хоногийн дотор сонгууль зохион байгуулах шаардлагын талаар тохиролцсон байна.   Харин Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза хэлэхдээ, Н.Мадуро хууль ёсны дагуу Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд сонгууль дахин явуулах талаар дарамт шахалт үзүүлэх шаардлагагүй гэжээ.   Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй   Европын Холбооны нэрийн өмнөөс Их Британийн Гадаад хэргийн сайд Алан Дункан мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй гэж хэлсэн байна.   Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ-ын үзэж буйгаар, улс орнууд Х.Гуайдог дэмжих нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж буй явдал бөгөөд олон хүний амь үрэгдэх үүд хаалгыг нээж магадгүй ажээ

“Давос 2019”-т оролцсон төлөөлөгчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байв1 сар 28. 9:25

 Швейцарын уулархаг Давос хотноо жил тутам зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ долоо хоногт болж, дэлхийн хамгийн баян, нэр нөлөө бүхий хүмүүс нэгэн дор цуглав.   Энэ удаагийн арга хэмжээнд гурван мянга гаруй төлөөлөгч оролцсон хэдий ч нийт төлөөлөгчдийн 22-хон хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан нь энэхүү чуулга уулзалтын хувьд хүйсийн тэнцвэртэй байдал томоохон асуудлуудын нэг хэвээр байгааг харуулжээ.   Дэлхийн банкны түр Ерөнхийлөгч Кристалина Жоржиева телевизийн “Euronews” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр цаашдын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг эмэгтэйчүүдэд уриалаад, "шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх нь дэлхийг илүү сайхан болгоход ихээхэн хувь нэмэр оруулах болно" гэж тэмдэглэсэн байна.   Гэсэн хэдий ч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох эмэгтэйчүүдийн тоо аажмаар өсөн нэмэгдэж буй эерэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд ажиглагдсан байна

Ромын пап Японд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв1 сар 25. 9:41

 Ромын пап Франсис энэ оны 11 дүгээр сард Японд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь түүний хувьд Католик шашны тэргүүний хувиар Япон улсад хийх анхны айлчлал болох юм.   Хамгийн сүүлд Ромын пап II Жон Пол 1981 онд Япон улсад айлчилж байсан аж.    Ромын пап Франсис нь цөмийн зэвсгийг устгах хатуу чиг шугам баримталдгийг хүн бүр сайн мэднэ

АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын төлөө дахин саналаа өгөх бодолгүй байна1 сар 24. 9:22

АНУ-ын сонгогчдын дийлэнх олонх нь тус улсын одоогийн төрийн тэргүүн Дональд Трампыг улиран сонгогдохын төлөө бус харин Ардчилсан намаас нэр дэвшигчид саналаа өгөх бодолтой байгааг Харвардын их сургуулийн дэргэдэх Америкийн улс төр судлалын төв болон “Harris Insights & Analytics” судалгааны компанийн хамтран явуулсан санал асуулгын дүн харуулсан байна.    Мягмар гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 36 хувь нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг дэмжинэ гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа Цагаан ордны тэргүүн өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдсэн юм

ОХУ-тай хийх хэлэлцээ амжилттай болно гэдэгт япончуудын дийлэнх нь итгэхгүй байна1 сар 22. 11:33

 ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хийж буй хэлэлцээ амжилттай болно гэдэгт япончуудын дийлэнх олонх нь буюу 72 хувь нь итгэхгүй байгааг тус улсын хувийн томоохон телевиз болох “Fuji TV” болон “Sankei Shimbun” сониноос олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.   Харин “Asahi Shimbun” сониноос явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 38 хувь нь Шикотан болон уг аралтай зэргэлдээ оршдог япончуудын Хабомаи гэж нэрлэн, нэг арал гэж үздэг хүн оршин суудаггүй жижиг арлуудыг Токиод шилжүүлэн өгнө гэж тусгасан тохиролцоог зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин Курилийн өмнөд хэсгийн хамгийн том бөгөөд хүн оршин суудаг Кунашир, Итуруп арлуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд хэвээр үлдээж, аж ахуйн үйл ажиллагааг хамтран эрхлэх ёстой гэж үзэж байгаа аж.   Үүний сацуу, санал асуулгад оролцогчдын 40 хувь нь энэ хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд Токио бүлэг арлуудыг бүгдийг нь эзэмшилдээ авахыг шаардах ёстой гэж шахаж шаарджээ

Германы оршин суугчдын дийлэнх нь “Умардын урсгал-2” төслийг дэмжиж байна1 сар 22. 11:33

 “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөл  нь улс оронд аюул учруулахгүй гэж Германы оршин суугчдын 67 хувь нь үзэж байна

АНУ-ын “Donald Cook” хөлөг онгоц Гүржид ирэв1 сар 22. 10:38

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Donald Cook” хөлөг онгоц өнөөдөр Гүржийн Батуми хотод иржээ. Энэ тухай “Imedi” телевиз мэдээлсэн байна.   “Энэхүү аялал нь сүүлийн жилүүдэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Donald Cook” хөлөг онгоцны Гүржид хийсэн хоёр дахь аялал болж байна

Ван И Франц болон Итали улсад айлчилна1 сар 22. 10:38

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Франц болон Итали улсад энэ сарын 23-27-нд албан ёсны айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньинмэдэгджээ.

Шинэ мэдээ

“ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ2 сар 1. 14:19Монголоос хүний гавлын 35 мянган жилийн настай яс оллоо2 сар 1. 14:06Цэргийхэнтэй нууц уулзалт хийсэн тухайгаа Гуайдо мэдэгджээ2 сар 1. 14:02ОРОС ЭХ ЕВРОПЫН АМЬДРАЛЫН МӨН ЧАНАРЫН ТУХАЙ…2 сар 1. 13:00Индонез Улс гадаад улсад гарсан хууль бус хөрөнгийг буцаан авна2 сар 1. 12:57Санчир гарагийн хоногийн үргэлжлэх хугацааг тогтоожээ2 сар 1. 12:54Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс2 сар 1. 12:52Акустик халдлагын улмаас 14 хүн бэртэж гэмтжээ2 сар 1. 12:48ЯПОНЫ ЯДУУ АХМАДУУД ШОРОНД ОРОХЫГ ХҮСДЭГ2 сар 1. 12:44“Huawei” компанийн гар утасны борлуулалтын хэмжээ нэмэгджээ2 сар 1. 12:42Конго дахь “Эбола” вирусийн тархалт түүхэнд хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ2 сар 1. 12:38Дэлхийн дөрвөн удаагийн аварга залуу тамирчинд хожигдлоо2 сар 1. 12:35ЖОН КЕРРИ: Д.ТРАМП АНУ-ЫГ ДЭЛХИЙД ГУТААЖ БАЙНА2 сар 1. 12:29Зохиомол оюун ухаанаар Хятад улс тэргүүлж явна2 сар 1. 12:27Х.Гуайдогийн Гэр Бүлийн Гишүүдийг Заналхийлжээ2 сар 1. 12:23Улаан бал - С.Жавхлан2 сар 1. 12:14Монголын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн залгамж халааг дуучин Б.Октябрь цуглуулжээ2 сар 1. 12:11Шуурайн Солонго: Бүжин үр2 сар 1. 12:08Х.Тэргэл: Жангар Зайран2 сар 1. 12:02"Та нар мөргөвөл Монголын заяа харина. Харь Түвдээрээ би ганцаараа мөргөе "2 сар 1. 11:57Цагаан сарын өмнө улс төрд юу болох гэж...1 сар 28. 17:23Хятадын Фенг-шүй: Гахай жил Трампын хувьд таагүй жил болно1 сар 28. 17:21Давосын чуулгын үеэр робот кофегоор үйлчилжээ1 сар 28. 17:19Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ1 сар 28. 9:28“Давос 2019”-т оролцсон төлөөлөгчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байв1 сар 28. 9:25Гуайдо газрын тосны салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байна1 сар 26. 15:00Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна1 сар 25. 16:04“Nissan” компани хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулна1 сар 25. 13:56Венесуэлийн дотоод хэрэгт Д.Трамп хөндлөнгөөс оролцож байна гэж үзжээ1 сар 25. 12:58“Renault” компанийн шинэ тэргүүнийг сонгожээ1 сар 25. 12:44
7777-7777

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019