Улс төр

Занданшатар намтар6 сар 11. 14:43

Гомбожавын Занданшатар (1970 оны 3 сарын 8-нд төрсөн. Баацагаан сум, Баянхонгор аймаг) нь Монгол улсын улс төрч, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын дарга. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод буй. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Боловсрол - 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. - 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. - АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн

Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03

III дулааны цахилгаан станцад гарсан ослын талаар Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр “”Эрчист Монгол” компани төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хариуцаж байгаа учраас өмнөх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд ослын талаар танилцуулга хийсэн. Засгийн газрын хуралд би “Эрчим хүчний асуудлыг “Эрчис Монгол” эсвэл Эрчим хүчний яам хариуцмаар байна

Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07

Сүүлийн өдрүүдэд Засгийн газар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Тайваньд суух төлөөлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэж буй нь олон нийтийн дунд хүчтэй эсэргүүцэл дагуулж байна.Хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байсан түүхтэй этгээдийг дипломат албанд томилох гэж буй нь олон иргэний бухимдлыг төрүүлж байгаа юм. Томилгооны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсны дараа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт нэр холбогдож, эрүүдэн шүүлтэд өртөж байсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат энэ томилгоог эсэргүүцэж, “Эрүүдэн шүүгч Б.Хурц монголчуудын аюулгүй байдалд дахин аюул учруулж болзошгүй

“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34

Нийслэлийн 8000 өрхийг хамруулсан “Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өгөв. 

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02

       Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.   Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав

АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29

Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.ЭРДЭНЭБОЛД: -Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Их хурлын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Ингэхдээ ард түмний амьдрал сайнгүй байгаа

Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас /2025.04.23/ гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Стратегийн орд бол 2007 оны тогтоолд 39 стратегийн орд байсан” гэж хэлсэн учраас УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг нь татаж үзлээ.

Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39

Хамтарсан Засгийн газрын зарласан 14 мега төслийн 1-рт эрэмбэлэгдсэн Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг 5 дугаар сарын 14-нд багтаан эхлүүлэхээр болсон байна.  “Монголын за бол андгай байдаг” гэдэг үгээ л ягштал барьж, бүтээн байгуулалтын ажилд цаг алдахгүй, 1.9 жилээ аль болох шахаж, улстөр, хэл ам хэрүүл тэмцлийн хойноос хөөцөлдөлгүй, сайд нар утгаараа баг болж, аж ахуйн сайд нараа дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр анхааруулав. Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны тарифтай холбоотой олон улсын эдийн засгийн хүндрэлийг сөрөн гарах арга хэмжээнүүдийн нэг нь гэдгийг онцолсон байна. 2008 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийж, УИХ-ын 6, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст Хамтарсан Засгийн газар төслийг хөдөлгөлөө. Монгол Улсын боомтын хүчин чадлыг 2 дахин нэмж, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоотойгоор 1.9 жилд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн гэдгийг ажлын хэсгийнхэн танилцуулгадаа дурдсан

Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого4 сар 16. 16:51

Сангийн сайд Б.Жавхлан"ЕвроАзийн хэлэлцээрийн хувьд Оросын талаас шамдуулсан зүйл байхгүй. Сүүлийн 20 жил бид өөрсдөө шамдуулсан ч яг зурах тал дээр бид хойшоо суусан.  Учир нь, сүүлийн жилүүдэд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг бид дотооддоо хөгжүүлсэн. Гэхдээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох бодлогоо ЕвроАзи руу түлхэх ёстой."

39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно4 сар 16. 16:30

39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно   ЗГХЭГ-ын дарга Н.Учрал : 39 стратегийн ордтой холбогдуулаад санхүүгийн хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, бүх мэдээ, мэдээллийг нь нэгтгэж байж, тухайн стратегийн орд эзэмшиж байгаа компанийн гарааны нөхцөл ямар байгааг тодорхойлохгүй бол шууд УИХ-ын тогтоол оруулаад 34 хувийг нь авах юм бол Төгрөг нууртай холбоотой шиг кейсүүд олон давтагдана. Эцэст нь, Монголын ард түмэн дааж давшгүй өртэй болох эрсдэлтэй учраас энэ ордууд дээр шинжилгээнүүдээ оруулаад аль нь ард түмэнд ашигтай вэ гэдэг хувилбараа гаргаад хэлэлцээртээ орох ёстой

Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав4 сар 14. 14:42

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөсөн. Хангайн бүсийн эдийн засагт 52,6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32 хувийг үйлчилгээний, 15 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг аж. Нийт хүн амын 8.4 хувь амьдардаг

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно4 сар 11. 14:23

 Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа.     Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ4 сар 9. 14:27

 УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцсэн байна. 

Тавантолгойн ДЦС-ийн тендер шалгаруулалт бүрэн хийгдэж чадахгүй байна4 сар 9. 14:10

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.  

Б.Жавхлан: Засгийн газрын бондын үнэлгээ унаж байна4 сар 9. 13:45

Түүхий эдийн үнэ унасан, инфляц импортлох дарамт,  АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөн гээд эдийн засагт нэлээн эрсдэл үүсээд байгааг Сангийн сайд хэлэв. Төлөвлөлтөө улирлаар биш долоо хоногоор харж хийх шаардлага үүсч байгаа гэв. 

Н.Учрал: Х.Баттулга та "Нотолж чадвал 100 хувь аваарай" гэж хэлсэн үгэндээ эзэн байгаарай4 сар 9. 13:41

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Стратегийн 39 ордын нэг болсон Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан компанид зарсан гэх баримтууд нь  УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбоотой эсэх  талаар мэдээлэл хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор схем тайлбарлаж мэдээлэл хийж байсан нь саяхан. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ч мөн баримт дэлгэж схемийг тусгайлан хурал зарлаж тайлбарлана гэв.

Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com