Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат өнөөдөр /2021.12.24/ 18 цагийн орчимд таалал төгсчээ. Ухаангүй олон сар байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад эмчлүүлсэн тэрбээр, ирсэн даруйдаа "Сонгдо" эмнэлэгт хэвтэн, үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байсан юм
ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аваргын бүсийн төлөө ОХУ-ын боксчин Аслан Кабисовтой орой Улаанбаатарын цагаар 21.00 цагт тулалдаж, ялалт байгууллаа
Японы теннисчин Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Америкийн тамирчин Женнифер Брэдиг ялжээ. Тоглолт 6:4, 6:3 онооны харьцаагаар өдгөө 23 настай Осакагийн талд өндөрлөсөн байна. Эмэгтэй теннисчдийн холбоонд /WTA/ гуравдугаарт эрэмбэлэгддэг Осака 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний ялагч юм
Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа бусдыг дээрэлхэж байсан хэмээн БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хассан байна. Өдгөө 24 настай Ли Жэ Ён, Ли Да Ён нар нь БНСУ-ын эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн хамгийн нэр хүндтэй баг болох “Pink Spiders”-ийн гишүүд бөгөөд тус багийг БНСУ-ыг төлөөлөн Токиогийн Олимпт амжилттай оролцоход голлох үүрэг гүйцэтгэх байжээ. Ихэр эгч дүүст дээрэлхүүлдэг байсан талаар дунд сургуулийнх нь багийн тоглогч өнгөрсөн долоо хоногт цахимаар мэдэгдсэн бөгөөд тэднийг хүч хэрэглэсэн, мөнгө хулгайлсан, бусдыг хутгатайгаар заналхийлсэн гэх мэтээр буруутгасан байна. Мөн тэдний буруутай үйлдлийн улмаас хохирсон дор хаяж дөрвөн хүн байгааг мэдэгджээ. Гар бөмбөг нь БНСУ-ын хамгийн олон үзэгчтэй спортын төрлийн нэг бөгөөд бейсбол, гольф, хөлбөмбөгийн араас бичигддэг байна