СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА



2026 оны 5-р сарын 26 | 15 цаг 30 минут
2
 
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга нь 6753.0 мкв талбай бүхий 69.4м х 40.6м хэмжээтэй 3 давхар барилга юм.
Тус барилга нь газар хөдлөлтийн 7 баллд тэсвэртэй, цутгамал төмөр бетон араг бүтээцийн хийцлэлтэй.
Барилгын краказ угсралт, гадна, дотор өрлөг, цонх угсралт болон метал фасад дулаалгын ажил бүрэн дуусаж, дотор заслын ажил хийгдэж байгаа байгөөд гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. 
Гадна орчны тохижилтын явган хүний зам, авто зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай болон ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдвэрлэх юм.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Хөшиг-Уул"ХХК ажиллаж байна




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com