Украин Оросын дайнтай зэрэгцэн яригдаж байгаа дуулиантай сэдвийн нэг нь Оросын хилийн дагуух улс орнуудад АНУ-ын санхүүжилтээр байгуулсан био лаборатори болоод байна. Украинд биологийн зэвсэг бүтээснийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд “ам алдаж” баталсан. Тэр Оросын арми эдгээр лабораториудад хяналт тавих вий гэж эмээж буйгаа илэрхийлсэн. Хариуд нь Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова эдгээр лабораторид байгаа бүх аюултай бодисыг устгасан гэж мэдэгдэв.
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас санхүүждэг ийм био лаборатори дэлхийг хэрхэн аалзны тор лугаа хэрснийг доорх зурагнаас харж болох юм.
Оросын Батлан хамгаалах яам Украин дахь био лабораторийн баримт бичгүүдийн нууцыг удахгүй задлана гэдгээ мэдэгдээд байна.
Био лабораторийн талаар цэргийн шинжээч, НҮБ-ын биологийн зэвсгийн комиссын гишүүн асан, микробиологич Игорь Никулин юу ярьсныг сонирхъё.
Түүний хэлснээр, 1999 оноос хойш америкчууд "үндэстний өвөрмөц” байдалд тохирсон " шинэ үеийн биологийн зэвсгийг бүтээж байгаа гэж үздэг. Тэд Украины лабораториудад ТТГ-ын дарга байсан Жорж Тенетийн зааврын дагуу Орост амьдардаг үндэстнүүдээс биоматериал цуглуулдаг.
АНУ-ын төсвөөс "жил бүр хоёр тэрбум орчим доллар"-ыг вирус бүтээхэд зориулан хуваарилж ирсэн гэдэгт Никулин итгэлтэй байна.
Лаборатори гурван чиглэлээр ажилладаг. НАТО болон АНУ-ын цэргүүдийн ирээдүйд байрлаж болох нутаг дэвсгэрийн эпидемиологийн нөхцөл байдлыг судлах, хоёр дахь чиглэл нь Славянуудын генотипийг судлах, гуравдугаарт Синтетик биологийн аргуудыг ашиглан эмгэг төрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.
Ийм лаборатори нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ бүх орны нутаг дэвсгэрт байгуулагдсан гэж Никулин тэмдэглэв.
Түүний бодлоор био лаборатори байгуулах нь дайны гэмт хэрэг гэж үзэж болох тул Оросын арми тэднийг хяналтдаа авч, НҮБ-ын зөвлөл болон Гааг дахь олон улсын шүүхэд нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай байна. "Энэ бол бүх хүн төрөлхтөнд заналхийлж буй аюул бөгөөд бид халдвар хэрхэн хурдан тархаж байгааг ковидын жишээнээс харсан" гэж тэр онцолжээ.
Химийн ухааны доктор Леонид Ринк эдгээр лабораториудыг коронавирусын халдварын эх үүсвэр гэж хэлсэн нь бас анхаарал татаж байна. Учир нь ковид Хятадад бус Италид анх илэрсэн гэх таамаг бас байдгийг санах хэрэгтэй.
Тэгвэл БХЯ-аас Оросын нутгаар халдвар тараах төсөл Украинд хэрэгжүүлж байсныг зарлав. Тодруулбал, шувуугаар дамжин халдварлах UP-4 төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Киев, Харьков, Одесса дахь лабораториудын оролцоотой Америкийн UP-4 төслийн нарийн ширийн зүйл нь нүүдлийн шувуудаар дамжуулан онцгой аюултай халдвар тархах боломжийг судлах зорилготой байв.
Энэ тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын армийн дарга Игорь Кириллов мэдээлэв.
"Украин улс тив дамнасан нүүдлийн шувуудын зам огтлолцдог газар зүйн өвөрмөц байрлалтай учраас энэхүү төслийн хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх 145 төрлийн биологийн зүйлийг судалсан.
Шувуудын тусламжтайгаар онцгой аюултай халдвар, тэр дундаа өндөр эмгэг төрүүлэгч H5N1 томуу, Ньюкасл өвчин тархаах төлөвлөгөөтэй байсан гэж БХЯ-ны төлөөлөгч хэлэв.
Гуравдугаар сарын эхээр тус яам АНУ-ын үүсгэн байгуулж санхүүжүүлсэн био лабораториудад коронавирусын дээж дээр туршилт хийж байна гэж мэдэгдэж байв. Америкийн тал 2022 онд "шувуу, сарьсан багваахай, мөлхөгч амьтдын эмгэг төрүүлэгчдийн талаар цаашид Африкийн гахайн мялзан, боом өвчин тархах боломжийг судлахад шилжих ажлыг" хийхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.
Оросын Батлан хамгаалах яамны удахгүй задлах Украин дахь Америкийн биологийн лабораториудын үйл ажиллагааны талаарх шинэ багц баримт бичгийн нууцад Украин дахь АНУ-ын цэргийн биологийн нууц үйл ажиллагаа, тэр дундаа Украины нутаг дэвсгэрт авагдсан хүнийбиологийн материалыг Америкийн төлөөлөгчдийн даалгавраар гадаад улс руу шилжүүлсэн тухай мэдээлэл байгаа бололтой.
Гуравдугаар сарын 7-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний ЗХЖШ-ын дарга Игорь Кирилловын хэлснээр, Украины Львов хотод байрлах лабораториудад тахал, боом, бруцеллёз, Харьков, Полтава хотод сахуу, сальмонеллёз, цусан суулга зэрэг өвчний үүсгэгчтэй ажиллаж байсныг харуулж байна гэжээ.
ОХУ-ын Батланхамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков 3-р сарын 6-ны өдөр хэлэхдээ, АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилтээр Украинд хэрэгжүүлж буй цэргийн биологийн хөтөлбөрийн ул мөрийг Киев яаралтай цэвэрлэсэн баримтууд илэрсэн гэжээ.
Эх сурвалж: Лента.ру, Iz.ru. gazeta.ru-аас тоймлов
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих