Орон нутаг

Ирэх саруудын цаг агаар2024, 2 сар 1. 16:11

Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна

Малчид 20 мянган толгой мал худалдах захиалгаа хөдөө аж ахуйн биржид өгчээ2024, 2 сар 1. 16:02

УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Хөдөө аж ахуйн биржид урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна

ХААН банкны АТМ-д багтай хүн гал тавиад, зугтжээ2022, 3 сар 17. 14:20

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарыг галдан шатаахыг завдсан хэрэг гарчээ.

Энэ онд улсын хэмжээнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлнэ2022, 3 сар 17. 10:26

Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны буюу өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталжээ. Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна

Ахмадууд нь залуучуудынхаа ажилтай, орлоготой болох замыг зориудаар хаахгүй байхыг Шинэжинст, Баян-Өндөр сумын залуучууд хүслээ2022, 3 сар 16. 18:05

Өнөөдөр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын заагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж байгаа болон дэмжиж байгаа иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүдэнд зэрэг хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад байгаа “Эрдэнэ Монгол” ХХК-ийг үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих, эсэх талаар ахмадууд ба залуучууд гэж хоёр хуваагдаад байгаа гэнэ. Улмаар “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжихгүй байгаа ахмадууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох яамдуудад хүргүүлэхээр Улаанбаатар хотод иржээ. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж байгаа Шинэжинст, Баян-Өндөр сумын залуучуудын хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар орон нутагт ажлын байр бий болгохыг мөн л холбогдох яамдуудад уриалахаар хүрч ирсэн байна. Ингээд өнөөдөр “Эрдэнэ Монгол” ХХК-ийн асуудлаар Баян-Өндөр, Шинэжинст сумын ахмадууд ба залуучуудын дунд багагүй маргаан дэгдэж, хэвлэлийн хурал нь мэтгэлцээн болж хувирав.  “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийн 2007 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж, улмаар “Баян Хөндий” гэх алтны орд илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ашиглалт малтмал, газрын тосны газраас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Шинэжинст, Баян-Өндөр суманд хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшүүлэх, залуучуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтарч ажиллаж ирснээс гадна “Баян Хөндий” ордынхоо ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл 300 гаруй хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг түшиглэн ажилтай, орлоготой болохыг хүссэн тус хоёр сумын залуучууд “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Хүүхдийн тасгийн ачаалал тав дахин нэмэгджээ2022, 3 сар 16. 8:40

Орхон аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал тав дахин нэмэгджээ. Уг ханиад нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөртэй байгаагаас гадна маш хурдан хүндэрч, хатгаа болж байгааг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Орон нутгийн зам халтиргаа ихтэй байна2022, 3 сар 15. 15:35

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг Дундговь аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Иймд иргэд жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. 

Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ2022, 3 сар 15. 15:05

Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ. Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад бороо орсон талаар УЦУОШГ-аас мэдээлсэн байна. Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна

Хоёр байршилд Хангал голын голдирол дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ2022, 3 сар 15. 11:00

Өнгөрсөн долоо хоногт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын N49°03’24.0, E104°07’08.1, N49°08’0.1 E104°10’18.3 зэрэг хоёр байршилд 150 метр куб шингэн хөлдүүс, бохир ус Эрдэнэт, Хангал голын голдирол дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ.

Улсын бүртгэлийн 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээг “E-Mongolia”-д нэвтрүүлээд байна2022, 3 сар 14. 14:30

Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.03.14/ зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард танилцуулж байсан. Уг цахим системд одоогийн байдлаар  төрийн 60 гаруй байгууллагын 640 гаруй  үйлчилгээг нэвтрүүлсэн байна

Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина2022, 3 сар 12. 19:10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо.  Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.

Өвөрхангай аймагт ирвэс агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна2022, 3 сар 12. 15:20

Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ

"Өдөрт 50-60 чингэлэг орж ирж байгаа гэдэг ЗТХЯ-ны мэдээлэл худлаа"2022, 3 сар 11. 16:30

Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийн зөвлөлөөс ЗТЯ-нд шаардлага хүргүүлж өнөөдөр төв талбай дээр шаардлагын хариуг шаардан мэдээлэл хийлээ. Үүнд, “Өчигдөр тээвэрчдийн төлөөллийн зүгээс ЗТЯ-нд 7000 ажлын байраа буцааж авах болон чингэлэг тээвэр гэдэг зүйлээ болиулж, задгай тээвэр буюу хуучин хэвэнд нь эргүүлж оруулахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Тэрний хариуг авахын тулд жагсаж байна

Дорнод Монголын хээрийг "Дэлхийн өв"-д бүртгүүлэх ажил эхэллээ2022, 3 сар 11. 16:12

Монгол орон бол өргөн уудам хээр тал, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалан авч үлдсэн, Дэлхийд цөөн улсын нэг төдийгүй Евразийн хялганат хээрийн төв азийн хэсгийг төлөөлдөг. Хээр, тал нутаг, нүүдэлчдийн соёл нь Монгол улсын Үндэсний өв уламжлалын бэлгэдэл, цөм нь юм. Дорнод Монголын хээр бол өнөөг хүртэл үндсэн хэв шинжээ авч үлдсэн хээрийн экосистемийн томоохон төлөөлөл бөгөөд бүтэц, биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй нүүдэлчин соёл иргэншил нь олон зууны турш хэвээр үргэлжилж буй экологи, эволюцийн хувьд маш чухал нутаг билээ. Монгол улс 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтанд оруулсан байдаг

УУХҮЯ: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 38 хоногийн нөөцтэй байна2022, 3 сар 11. 15:17

Улсын хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар нийт 162,965 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,579 тонн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тонн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тонн буюу 38 хоног, ДТ 95,447 тонн буюу 35 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84,110 тонн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байна.

Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна2022, 3 сар 11. 12:15

Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна  52 мин    Нийгэм   0  ХУВААЛЦАХ  ЖИРГЭХ   Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 21:29 цагт ирүүлжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, хоёрдугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт эрлийн ажиллалааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон байна

Тээвэрчид: Чингэлэг тээвэр нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна2022, 3 сар 10. 12:50

Чингэлэг тээврийн эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврын талаар “Тээвэрчдийн нэгдсэн зөв­­лөл”-өөс мэдээлэл хийлээ. Тээвэрчдийн төлөөлөл: Замын-Үүдийн боомттой холбоотой асуудалд Замын-Үүд сумын иргэд өртөж байна. Тээвэрчдийн хувьд тээвэр зохион байгуулалт дээр хамгийн их хамтарч ажилласан. Гэвч одоо төр, засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна. Тээвэрчид хямд үнийн саналаар Засгийн газартай гэрээ хийсэн. Сүүлдээ тээвэрчдийг шунахай хэмээж одоогийн зохион байгуулалтаас хассан.

Булган, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарчээ2022, 3 сар 9. 16:50

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, түймрийг 19:52 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 8-ны 06:00 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 15 орчим га талбай шатсан байна. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт хүлээн авчээ

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй чичирхийлэл хоёр удаа мэдрэгджээ2022, 3 сар 9. 9:52

Увс аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ. ОБЕГ-ын газраас мэдээлснээр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 километрийн зайд өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын, 13:44 цагт аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.

"Бүргэдийн баяр" энэ сарын 12-ны өдөр болно2022, 3 сар 7. 10:09

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах  “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болохоор болжээ. 

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com