Өвөрхангай аймагт ирвэс агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна



3-р сарын 12 | 15 цаг 20 минут
260

Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ. Ирвэсийг хууль бусаар агнасан иргэн Ө-д холбогдох хэргийг тус аймгийн Богд сумын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй байх, ангийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com