"Бүргэдийн баяр" энэ сарын 12-ны өдөр болно



3-р сарын 7 | 10 цаг 09 минут
427

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах  “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болохоор болжээ. 

Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах /көкпар/ тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, олон үндэстэн ястны хувцас шалгаруулах, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэх аж.

Мөн үйл ажиллагааны хүрээнд "Аялал жуулчлал ба Бүргэдийн баяр" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулах юм байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com