Хүүхдийн тасгийн ачаалал тав дахин нэмэгджээ



3-р сарын 16 | 8 цаг 40 минут
416

Орхон аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал тав дахин нэмэгджээ. Уг ханиад нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөртэй байгаагаас гадна маш хурдан хүндэрч, хатгаа болж байгааг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Мөн өвчилсөн хүүхдүүдийг удаан хугацаанд эмчлэх шаардлагатай байгаа учир эмнэлгээс эмчлүүлж гарах хүүхдийн тоо маш бага байгаа гэлээ. Энэхүү томуу, томуу төст өвчний дэгдэлт 2-3 долоо хоногийн дараа оргил үедээ хүрэх тооцоолол гарчээ. Тиймээс цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.

Харин Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын давтлага хэвийн үргэлжилнэ. Үүнээс бусад хүүхдүүдийг хамарсан сургалт, спорт, урлагийн арга хэмжээг 14 хоног хязгаарлалаа.

Тиймээс 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг цахимаар ажиллах боломжоор нь хангаж өгөхийг төрийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад уриаллаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com