Японы теннисчин Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Америкийн тамирчин Женнифер Брэдиг ялжээ. Тоглолт 6:4, 6:3 онооны харьцаагаар өдгөө 23 настай Осакагийн талд өндөрлөсөн байна. Эмэгтэй теннисчдийн холбоонд /WTA/ гуравдугаарт эрэмбэлэгддэг Осака 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний ялагч юм
Шинэ коронавирусын эсрэг вакциныг 7-р сарын сүүлч гэхэд Америк хүн бүр хийлгэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Милуоки (Висконсин муж) хотод олон нийтийн уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгджээ. Байден өөрийн захиргаа нь ажилласан эхний долоо хоногт вакцины үйлдвэрлэл эрс нэмэгдсэнийг тэмдэглэжээ. “5-р сарын эцэс гэхэд бид 400 сая тун, 7-р сарын сүүл гэхэд 600 сая тун вакцинтай болно” гэж тэр хэлжээ
хүргэе. Сэтгэлийн амар амгалан“McKinsey & Company”-ын өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхий даяар явуулсан судалгаагаар асуулгад оролцсон нийт ажилчдын 62 хувь нь Ковидын улмаас сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай учирч буйгаа хуваалцжээ. Монгол Улс энэ чиглэлийн тайлан гаргадаггүй ч ДЭМБ, олон улсын байгууллагуудын томоохон судалгаануудаас түүвэрлэхэд, Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр долдугаарт бичигддэг бол архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаанд орох зэрэг сэтгэл зүйн эмгэгээр гуравдугаарт жагсдаг аж