Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа


Жаргалсайхан
12-р сарын 10
18 цаг 18 минут
1

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарын аяны хүрээнд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар, стандартын талаар танилцуулга, зөвлөмж өгөх, компанийн бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Тавантолгой түлш компанийн Чанарын Хяналтын хэлтсээс гэрээт борлуулалтын 380 цэгийн борлуулагч нартай уулзаж шахмал түлшний стандарт, зөв галлагаа болон хадгалалтын горимыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа. Мөн хэрэглэгчидтэй уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com