Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна


Жаргалсайхан
2-р сарын 10
10 цаг 35 минут
3

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна. БНСУ нь 16 улсаас ажиллах хүч хүлээн авч ажиллуулдаг бөгөөд Монгол Улсаас 20 жилийн хугацаанд 37,000 гаруй иргэдийг илгээсэн бөгөөд одоо 4,400 гаруй гэрээт ажилтан тус улсад албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.   Ойн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ХХҮЕГ (Илгээгч байгууллага), БНСУ-д МУ-аас суугаа ЭСЯ, ГБХНХЯ-ны Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн эх орондоо амжилттай ажиллаж буй Д.Энх-Оюун урилгаар тус тус оролцож байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com