Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд



6-р сарын 11 | 14 цаг 01 минут
4
Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг манай улс зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтээр амардаг уламжлалтай.
Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой билээ.
Дэлхийн бурхны шашинт улс орнууд ч мөн адил эл өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гарган тэмдэглэдэг аж.
Бурханы мэндэлсэн өдрийг олон оронд янз бүрийн нэр, уламжлалаар тэмдэглэдэг бөгөөд голчлон Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн өдрүүдийг нэгтгэн хүндэтгэх байдлаар тэмдэглэх нь бий. Тэгвэл энэхүү өдрийг бүх нийтийн амралт болгон тэмдэглэдэг улсуудыг танилцуулж байна.
Энэтхэг, Балба
Энэ оны тавдугаар сарын 12-нд тэмдэглэсэн. Энэхүү өдөр Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гэх гурван чухал үйл давхацсан гэж үздэг. Хийдэд мөргөл үйлдэх, будааны агшаамал тараах зэрэг уламжлалтай.
Бангладеш, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Тайланд
Мөн энэ оны тавдугаар сарын 12-нд тэмдэглэсэн. Лааны жагсаал, дэнлүүний баяр (Тайланд, Шри Ланка), мөргөл үйлдэх, сайн үйлс хийх, бага насны хүүхдүүдийг лам болгох зан үйлийг өргөн тэмдэглэдэг.
Шри Ланка
Весак хэмээх нэртэй, хамгийн чухал баяруудын нэг. Архины худалдаа, дэлгүүрүүдийг хааж бүх нийтээр амардаг.
Солонгос
Энэ жил тавдугаар сарын 5-нд тохиосон. Буцон ним Ошин Наль буюу “Бурхан багш ирсэн өдөр” гэж нэрлэдэг. Албан ёсны баяр бөгөөд дэнлүүний баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хийдүүдэд үнэ төлбөргүй цай, хоол тараадаг байна.
Хонконг
Бүх нийтийн албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил мөн адил тавдугаар сарын 5-нд тохиосон. Сүм хийдийн ёслолууд, нийтийн баярууд зохион байгуулагддаг.
Филиппин
Албан ёсны баяр бөгөөд Хятад маягийн уламжлалуудтай. Буддагийн дүрстэй хөшөөг угаах, хийдэд зан үйл гүйцэтгэх гэх мэт.
Сингапур
Сүм хийдэд хандив өгөх, туг өргөх, дэнлүүний ёслол, буяны үйл ажиллагаа өрнөнө. Тус улс олон шашинтай ч гэлээ энэ өдөр бүх нийтээр амардаг.
Энэтхэг
Будда Пурнима нь албан ёсны баярын өдөр боловч бүх хүн ам заавал амрах албагүй, төрийн албан байгууллагуудад илүү хамаатай байдаг.
Албан ёсны амралтын өдөр болгодоггүй ч өргөнөөр тэмдэглэдэг улсууд:
Вьетнам
Албан ёсны баяр биш ч өргөнөөр тэмдэглэдэг. Хийдэд очих, тарни унших, дэнлүүний баяр хийх зэргээр тэмдэглэдэг байна.
Хятад
Зарим бүс нутагт (Хонконг, Макао гэх мэт) тэмдэглэдэг боловч БНХАУ-ын төв хэсэгт төрийн амралт биш.
Япон
Ханамацури буюу Бурханы төрсөн өдрийг дөрөвдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг ч төрийн баярын өдөр биш. Билгийн тооллоос хамааралгүй, тогтмол тэмдэглэдэг өдөртэй. Сүм хийдэд "цэцгийн танхим" барьж, Буддагийн дүрстэй хүүхэлдэйд амтат цай юүлэх зан үйл хийдэг.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com