Шуурхай мэдээ:

Хууль эрх зүй

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба энэ онд хийсэн ажлаа тайлагналаа2018, 12 сар 20. 15:29

Нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба өнөөдөр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах өдөрлөгийг зохион байгууллаа.  Өдөрлөгт ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга И.Баттөгс болон бусад албан хаагчид оролцсон юм. Өдөрлөгийг нээж ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ “Монгол улсын цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нэн онцлогтой анхан шатны нэршсэн ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах юм. Энэ хуулиар хүлээсэн чиг үүргийг 2018 онд хэрэгжүүлэхэд хэд хэдэн онцлог шинэлэг ажлууд хийгдэх шаардлагатай байсан

Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо2018, 12 сар 7. 17:12

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 12 дугаар сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойллоо. Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг шүүхийн тамгын газрыг шалгаруулсан юм. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр “Тэргүүн” байрт Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Дэд” байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Гутгаар” байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа.  “Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газар, “Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газар, “Бүтээлч хамт олон”-оор  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарсан юм. Шүүхийн захиргааны байгууллага 2018 онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьснаа хэрэгжүүлснийг гадаад, дотоодын судалгааны дүн нотолдог.  “Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулна2018, 11 сар 15. 11:48

Монголын Хуульчдын Холбоо нь төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын судалгаа, үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцохоор болж,  бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянанн шийдвэрлэхэд өмгөөлөгчийнхууль зүйн  туслалцаа үзүүлэх  чиглэлээр”: БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОХИРОГЧДОД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ” сэдэвт  8 цагийн сургалт, семинарыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнлэлтэй 50 өмгөөлөгчдөд урилгаар   2018 оны 11 сарын 19-ны өдөр 13 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

Гүтгэлэг тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагад хариуцлага тооцуулахаар өгчээ2018, 10 сар 30. 14:02

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн нь яамны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар архидан согтуурч хоорондоо нударга зөрүүлсэн” гэх мэдээлэл гарчээ.

АТГ: 60 тэрбумын хэргийн нотлох баримтыг өөрчлөөгүй2018, 10 сар 25. 15:13

Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог 60 тэрбумын гэх асуудлаар сэтгүүлчийн асуултанд хариуллаа. Тэрээр “өчигдөр иргэн Г.Доржзодов ганц нэг зүйл дээр ташаа мэдээлэл өгсөн. Хэргийг хаана шалгах, хэрхэн шийдэх, хэрэг нээх, хаах, хүнийг яллагдагчаар татах, харьяалал тогтоох нь бүхэлдээ прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал

Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа2018, 10 сар 23. 9:36

“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүсийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм. Эцэг, эхийнхээ үгэнд орох хамгийн чухал гэдгийг ойлголоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан Ш сэтгэгдлээ илэрхийллээ -Яаж яваад гэмт хэрэгт холбогдчихов. -Би ээж, аавынхаа хайр халамжид эрх дураараа өссөн

Сүхбаатар аймагт нэгэн эмэгтэйг 6 залуу хүчирхийлсэн хэрэг гарчээ2018, 10 сар 5. 14:37

Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Уг эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн байна

Ц.Монгол: Засаглалын хямрал Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна2018, 10 сар 4. 14:42

-Монгол Улс шинэ  Үндсэн хуулиа баталснаас хойш 26 жил боллоо. Энэ хугацаанд засаглалын зөв тогтолцоог бүрдүүлж чадсан бол улс орон маань үсрэнгүй хөгжих байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсад төрийн тогтолцоо хямарч, улмаар засаглалын хомсдол бий болж, улс орны эдийн засгийн байдал доройтож, хүн амын гуравны нэг нь ядуугийн төвшинд аж төрж байна. Нэг танхим бүхий 76 гишүүнтэй УИХ хэмжээгүй эрхийг өөртөө төвлөрүүлсэн, мэргэжлийн бус, хяналтгүй тул хууль тогтоохдоо лоббид автдаг, хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль гаргадаг. Ямар ч хариуцлага хүлээдэггүй, олонхиороо шийдсэн учраас гишүүдэд хариуцлага хүлээлгэх тийм тогтолцоо байхгүй. Иймээс Монголд “анархи ардчилал” буюу дураараа авирлагч, хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэн “Дүр эсгэсэн ардчилал”-ын хэлбэрийн төдий тогтолцоо ноёрхож ирлээ.   Эрх баригчид 1999 онд хуйвалдааны замаар “дордохын долоон өөрчлөлт”-ийг оруулж,  Үндсэн хуулийн эргэлт хийснээр тогтолцооны гажуудлыг улам даамжруулсан. Энэ өөрчлөлтөөр төрийн дээр  “нам”  гарч суусан буюу нам төвтэй төрийн тогтолцоо бэхжсэн. Үүнээс хойш улс орон, ард иргэд маань хэрхэн “өрийн боол” болж, ард түмний амьдрал доройтож, байгалийн баялгаа лиценз нэрээр эрх мэдэлтнүүд хувааж идэх болсон.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ2018, 9 сар 28. 14:53

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.28) эхэллээ. Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцож байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг

ИНЕГ дөрвөн жилийн хугацаанд 9.8 тэрбум төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулсан ч удирдлагуудынх нь хүүхдүүд сонгон шалгаруулалтгүйгээр гадаадад сурчээ2018, 9 сар 25. 16:55

АТГ-аас өнөөдөр ИНЕГ-тай холбоотой ноцтой мэдээллийг хийлээ. Тодруулбал, ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016.10.01-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна

ГЕГ батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байжээ2018, 9 сар 25. 13:22

Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байжээ. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлсэн байна

ЗТХЯ-ны ажилтан хуурамч бичиг баримт бүрдүүлж байжээ2018, 9 сар 25. 12:56

Зам тээврийн хөгжлийн яамтай  холбоотой дахиад нэг хэрэг мандаж байгаа аж. Тодруулбал ЗТХЯ-ны Тээврийн ухаалаг систем, өгөгдөлийн сан хариуцсан мэргэжилтэн н.Батсүх гэгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргийг АТГ шалгаж дуусчээ. Монголчууд “Азын дугаар”-аар гангарах дуртай

“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”2018, 9 сар 13. 16:09

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын гуравдугаар багийн иргэн Б.Отгонбаяр шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Түүний сэтгэгдлийг хүргэе.   -Та ямар асуудлаар шүүхэд хандсан бэ?   -Би 55 нас хүрч өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл Нийгмийн даатгалын газраас анх ажилд орсон тушаал байхгүй шалтгаанаар ажилласан жил тооцох боломжгүй гэж үзсэн. Аймаг, сумын архив шүүлгэж үзсэн боловч тушаал маань гарч ирээгүй

Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ2018, 9 сар 10. 10:38

АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг хуурамчаар баримт үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АШУҮИС-ийн удирдлагуудын  зүгээс АТГ-т хандан түүнийг шалгаж өгөхийг хүссэн. Харин Ц.Батхуяг нь “намайг болон манай захирал асан Г.Батбаатарыг 358,4 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, тендерт өрсөлдсөн компанитай үгсэн хуйвалдаж давуу байдалд үүсгэсэн гэх зэрэг мэдээллийг олон нийтэд ц

Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ2018, 9 сар 10. 10:38

АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг хуурамчаар баримт үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АШУҮИС-ийн удирдлагуудын  зүгээс АТГ-т хандан түүнийг шалгаж өгөхийг хүссэн. Харин Ц.Батхуяг нь “намайг болон манай захирал асан Г.Батбаатарыг 358,4 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, тендерт өрсөлдсөн компанитай үгсэн хуйвалдаж давуу байдалд үүсгэсэн гэх зэрэг мэдээллийг олон нийтэд ц

Ц.Оюун: Шүүх намайг цагаатгасанд маш их баяртай байна2018, 9 сар 3. 16:13

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Оюун шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.

“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтад бүртгэж байна2018, 8 сар 20. 14:23

Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Шүүхийн захиргааны ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнээр шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх бодлогын хүрээнд шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвартай шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулдаг. Хууль зүйн их, дээд сургуулийг 3.0-с дээш голч дүнтэй төгссөн

160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ2018, 8 сар 15. 16:21

“Нүүдэлчин Монгол-2018” наадам энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо. Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.

Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 17:39

Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн,  хууль бус ажиллагаанд 70 орчим залуу(тэдний дунд бөхчүүд байсан) оролцож, олон нийтийн өмч, дөрвөн хүний биед халдаж, гэмтээсэн бичлэг ил болж, шуугиан тариад байна

Шинэ мэдээ

“ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ2 сар 1. 14:19Монголоос хүний гавлын 35 мянган жилийн настай яс оллоо2 сар 1. 14:06Цэргийхэнтэй нууц уулзалт хийсэн тухайгаа Гуайдо мэдэгджээ2 сар 1. 14:02ОРОС ЭХ ЕВРОПЫН АМЬДРАЛЫН МӨН ЧАНАРЫН ТУХАЙ…2 сар 1. 13:00Индонез Улс гадаад улсад гарсан хууль бус хөрөнгийг буцаан авна2 сар 1. 12:57Санчир гарагийн хоногийн үргэлжлэх хугацааг тогтоожээ2 сар 1. 12:54Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс2 сар 1. 12:52Акустик халдлагын улмаас 14 хүн бэртэж гэмтжээ2 сар 1. 12:48ЯПОНЫ ЯДУУ АХМАДУУД ШОРОНД ОРОХЫГ ХҮСДЭГ2 сар 1. 12:44“Huawei” компанийн гар утасны борлуулалтын хэмжээ нэмэгджээ2 сар 1. 12:42Конго дахь “Эбола” вирусийн тархалт түүхэнд хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ2 сар 1. 12:38Дэлхийн дөрвөн удаагийн аварга залуу тамирчинд хожигдлоо2 сар 1. 12:35ЖОН КЕРРИ: Д.ТРАМП АНУ-ЫГ ДЭЛХИЙД ГУТААЖ БАЙНА2 сар 1. 12:29Зохиомол оюун ухаанаар Хятад улс тэргүүлж явна2 сар 1. 12:27Х.Гуайдогийн Гэр Бүлийн Гишүүдийг Заналхийлжээ2 сар 1. 12:23Улаан бал - С.Жавхлан2 сар 1. 12:14Монголын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн залгамж халааг дуучин Б.Октябрь цуглуулжээ2 сар 1. 12:11Шуурайн Солонго: Бүжин үр2 сар 1. 12:08Х.Тэргэл: Жангар Зайран2 сар 1. 12:02"Та нар мөргөвөл Монголын заяа харина. Харь Түвдээрээ би ганцаараа мөргөе "2 сар 1. 11:57Цагаан сарын өмнө улс төрд юу болох гэж...1 сар 28. 17:23Хятадын Фенг-шүй: Гахай жил Трампын хувьд таагүй жил болно1 сар 28. 17:21Давосын чуулгын үеэр робот кофегоор үйлчилжээ1 сар 28. 17:19Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ1 сар 28. 9:28“Давос 2019”-т оролцсон төлөөлөгчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байв1 сар 28. 9:25Гуайдо газрын тосны салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байна1 сар 26. 15:00Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна1 сар 25. 16:04“Nissan” компани хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулна1 сар 25. 13:56Венесуэлийн дотоод хэрэгт Д.Трамп хөндлөнгөөс оролцож байна гэж үзжээ1 сар 25. 12:58“Renault” компанийн шинэ тэргүүнийг сонгожээ1 сар 25. 12:44
7777-7777

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019