Шуурхай мэдээ:

Банк санхүү

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг2018, 12 сар 17. 13:05

Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн Дэд захирал Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2018 ОН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬД ШИНЭ ХУУЛЬ БҮХЭЛДЭЭ ХЭРЭГЖСЭН, ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ САЙЖИРСАН, ИЛ ТОД БАЙДАЛ НЭМЭГДСЭН, ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭС АНХ УДАА БИЕ ДААН ЭХ ҮҮСВЭР ТАТСАН БҮТЭЭЛЧ ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН ЖИЛ БАЙЛАА. - Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс юун түрүүнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн Банкны хувьд богц дүүрэн амжилттай жил өндөрлөж байна гэж харж байгаа

Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна2018, 11 сар 29. 11:44

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.             Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн мэргэжилтний ажлын байранд ажиллахыг урьж байна. Гүйцэтгэх чиг үүрэг: Зээлийн хүсэлтийн дагуу зээлийн судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хариуцсан зээлийн багцын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зарчмыг баримтлан зүй зохистой удирдаж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. Ажлын байранд тавигдах шаардлага: Банк санхүү, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ банк санхүүгийн байгууллагад 5-оос доошгүй жил ажилласан байх; Төслийн болон байгууллагын зээлийн судалгаа хийж байсан; Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх. Бүрдүүлэх баримт бичиг: Төрийн албан хаагчийн анкет болон CV Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/ Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ Иргэний үнэмлэх /хуулбар/  Ажилд орохыг хүссэн өргөдөл Оршин суугаа хорооны тодорхойлолт Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү. Анкет, материалыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина

Ноолуур хөтөлбөрийн эхний ээлжийн 2 дахь шатны санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч байна2018, 11 сар 28. 9:42

“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна. Аж ахуйн нэгж ХАВСРАЛТ-1 дэх асуултуудад үнэн зөв хариулж nooluur@dbm.mn цахим хаягт илгээнэ. ХАВСРАЛТ-1-ийг энд дарж татаж авна уу. МУХБ ирүүлсэн хариултуудыг “Зээлийн хүсэлт илгээх цахим систем”-д системийн админ дотоодоосоо бүртгэнэ

Арьс ширний салбарт эко технологи нутагшиж экспортыг дэмжив2018, 11 сар 16. 14:40

Малын гаралтай түүхий эдийн дийлэнхийг арьс  шир эзэлдэг. Ноос, ноолуур, арьс шир гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн бий. Ноолуур бол үнэ цэнэтэй бүтээгдэхүүн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлд төр бодлогоо боловсруулаад Хөгжлийн банкны зүгээс санхүүжилтын шат дараалсан дэмжлэг олон хэлбэрээр үзүүлж байна.

Тендерийн урилга2018, 11 сар 12. 13:37

Огноо : 2018-11-08 Тендер шалгаруулалтын нэр: Албан хэрэгцээнд суурин компьютер худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/11/1                                                               Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Албан хэрэгцээнд суурин компьютер” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно

Стандард энд пүүрс агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "В" болгон дээшлүүлэв2018, 11 сар 12. 11:39

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна.  Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна. 2017 оны эцэст ДНБ-ний бодит өсөлт 5.2%-д хүрсэн бол 2018 оны 1-р хагаст 6.3%-д хүрч, цаашид 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Таван толгой болон Оюу Толгой нь (2-р шат) үйлдвэрлэлээс хамаарч жилд дунджаар 5.2%-ийн өсөлттэй байх хүлээлттэй байна. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 10 жилийн жигнэсэн дундаж өсөлт 5.4% байгаа ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн гүйцэтгэл ихээхэн илүү байгаа

Тендерийн урилга2018, 11 сар 12. 11:36

Огноо: 2018.11.08 Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагыг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/18/11/3 Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Банкны ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх тухай” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) иж бүрдлээр худалдан авах бол бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгийг Хаан банкин дахь МУХБ-ны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авч ирнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь техник хэрэгслийн дараах шаардлагыг хангасан байна

Тендерийн урилга2018, 11 сар 12. 10:34

Огноо: 2018.11.08 Тендер шалгаруулалтын нэр: Төслийн бизнесийн болон технологийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх тухай Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/11/02 Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг  Төслийн бизнесийн болон технологийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримт (болон нэмэлт хувь)-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтыг албан хүсэлтийн хамт авчран худалдан авч болно. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ

Яндангүй, утаа гаргахгүй, хямд өртөгтэй ‘Эко тулгат’ төхөөрөмжийг угсарчээ2018, 11 сар 5. 10:33

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам хэдийнэ цаашиллаа. Өвлийн улиралтай зэрэгцэн бидний ярих гол сэдэв утаа. Хүйтэн сэрүүн орохтой зэрэгцэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд галаа өрдөж, Улаанбаатар өглөө, оройдоо манантаж харагдах боллоо

Шинэ мэдээ

Зүрх /Сургамжит өгүүллэг/4 сар 24. 17:24Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал4 сар 24. 17:18“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав4 сар 24. 17:13Химийн хортой, аюултай хаягдал бий болгож орчныг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллав4 сар 24. 17:09Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа4 сар 24. 17:05"6 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилж байна"4 сар 22. 17:18НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна4 сар 22. 17:01Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл4 сар 22. 16:57Намын бүлэг ажлын хэсгүүд хуралдана4 сар 22. 16:532020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг 2.8 их наяд төгрөгт хүргэх зорилтыг дэвшүүлcэн4 сар 22. 16:47“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ4 сар 19. 19:20Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй4 сар 19. 19:16Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ4 сар 19. 16:58Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 16:54Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ авна4 сар 18. 17:12АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу4 сар 18. 17:09Чуулганы нэгдсэн хуралдаантай4 сар 18. 17:06Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоог хэлэлцэж эхэллээ4 сар 18. 17:02Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичиг байгууллаа4 сар 18. 17:00Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна4 сар 16. 17:14Парисын Дарь эхийн сүм шатжээ4 сар 16. 17:11Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг сэргээн босгоно гэв4 сар 16. 17:07Б.Бат-Эрдэнэ Нью-Йоркод 2 жил дараалан түрүүлэв4 сар 16. 17:02NBA: "Филадельфи 76" өнөөдөр талбай дээрээ алдаагаа засав4 сар 16. 16:59Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү4 сар 16. 16:55Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ4 сар 16. 16:52Ханх сумын удирдлагуудад фургон автомашин гардуулан өглөө4 сар 16. 16:49С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хорогдож үзээгүй4 сар 16. 16:35Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаана4 сар 16. 16:31“Хорвоог таних гэмээ нь төрсний хэрэг бүтэх учиртай”4 сар 15. 17:15
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019