Шуурхай мэдээ:

Байгаль орчин

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020, 3 сар 30. 8:48

Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна.  1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ. Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа. 

Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ2020, 3 сар 2. 10:40

Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал нь газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарыг оруулахгүйгээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 27 орчим хувийг эзэлдэг бөгөөд дотоод болон гадаад дахь үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтөд асар их нөлөө үзүүлдэг. Хятад улс бодлогынхоо хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн Үндэсний Тодорхойлсон хувь нэмрээ боловсруулсан бөгөөд хэрэв зорилтдоо хүрнэ гэж үзвэл 2030 он гэхэд тус орны хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ ойролцоогоор 13.7-18.4Гт.СО2-экв болно гэж тооцоолжээ. Хятад улс өнөөгийн бодлогын дагуу явбал хүлэмжийн хийн ялгарал нь 2030 он хүртэл өсөх хандлагатай боловч 2020 оны сүүлээс өсөлтийн хэмжээ аажмаар буурахаар ажиглагдаж байна.    Харин 2019 оны 12 дугаар сараас хамгийн анх Хятад улсын Үхань хотноо дэлгэрсэн Коронавирус буюу КОВИД-19-ийн нөлөөнөөс үүдэн сүүлийн хоёр долоо хоногт Хятадын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дөрөвний нэгээр буурсан болохыг эрдэмтэд тогтоожээ

Бага насны хүүхэд усанд осолджээ2018, 5 сар 31. 11:55

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 29-ний өдрийн 10:09 цагт аймгийн ОБГ-т өгсөн байна.

Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ2018, 4 сар 25. 16:59

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ. Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна

Улаанбаатарт 17 хэм дулаан байна2018, 4 сар 23. 9:04

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг цурманд оруулжээ2018, 4 сар 20. 9:05

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар, ГТТГ-ын Ой, хээрийн түймэртэй тэмцэх асууал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзул нар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох, Ойн албаны дарга А.Батболд нартай цахим хурал зохион байгууллаа.Цахим хурлаар түймрийн голомт дахь нөхцөл байдлыг тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгсөн Энэ сарын 18-ний өдрийн 11:00 цагийн байдлаар түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт 168 хүн, 10 автомашин, 8 мотоцикль, 61 морьтойгоор ажилласан. Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагваас тодруулахад “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 2018 оны дөрвөн сарын 15-ны 14:37 минутад Горхины эх Ухнатын даваанд ой хээрийн түймэр гарсан. Хамгийн анх сумын ойролцоо амьдардаг иргэн мэдээлснээр уг түймрийн унтраах ажил эхэлж хүмүүсийг зохион байгуулалтад оруулж эхэлсэн

Улсын хэмжээнд ой, хээрийн түймэргүй байна2018, 4 сар 12. 16:11

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн тийш 70 км-ийн зайд Замын шандны айраг гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч орон нутгийн ард иргэдээс 34 хүн, 2 авто машин ажиллаж 18 цагт унтраажээ. Хуурайшилтын   төлөв   байдал:  2018.04.11-ны 16:00   цагийн  байдлаар: Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Архангай аймгийн Эрдэнэмандал Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Халх гол орчмын бүс нутаг, Түймрийн   IV   зэрэглэл   буюу   түймрийн   эрсдэл   нэн   аюултай   зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул орчмын бүс нутаг хамрагдаж байна. Цаг агаарын байдлын төлөв байдал: Зүүн аймгуудын нутгаар: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно

Ч.Батсансар: Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан2018, 4 сар 12. 12:57

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. -Богдхан ууланд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгуудыг буулган, газар чөлөөлөх арга хэмжээг БОАЖЯ-наас авч эхэлсэн. Харамсалтай нь, иргэн, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийг үл хүндэтгэн, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Цаашид хэрхэх ёстой вэ? -Хуулиа л биелүүлнэ

Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт хэлэлцүүлэг болж байна2018, 4 сар 11. 12:30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “2015 онд Франц улсын нийслэл Парис хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаас гаргасан дэлхийн 197 улс орныг нэгтгэсэн “Парисын хэлэлцээр” нь дэлхийн дулаарлыг 2°C-аас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг хангахад чиглэсэн, Конвенцийн бүх талуудад хамаарах хууль эрх зүйн зохицуулалт бүхий чухал баримт бичиг болсоныг та бүгд мэдэж байгаа. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд дэлхийн бусад 190 улс орны хамт өөрийн улсын Үндэсний  зорилтот  хувь нэмэр хэмээх бичиг баримтыг боловсруулж Конвенцийн талуудын бага хуралд өргөн барьсан

2018 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн стандартын бус нүхэн жорлон ашиглахыг хориглоно2018, 4 сар 8. 15:48

Орон даяар Тусгай хамгаалалттай газарт нийт 4015 стандартын бус нүхэн жорлон тоологдлоо.

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна2018, 4 сар 6. 17:29

21 аймгийн БОАЖГ-ын дарга нар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын тусгай хамгаалалттай газрын захиргаад, усны сав газрын захиргаад, бусад харьяа газрын дарга нар, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар чуулж байна. БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй 150 хүн чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, энэ онд хийх ажлынхаа талаар ярилцаж байна.   Уг зөвлөгөөний онцлог нь 7 хоногийн хугацаанд зарласан БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр хөндлөнгийн судалгааны байгууллагын хийсэн судалгааны үр дүнг харгалзаж, зөвлөмжийг ярилцаж байгаа юм

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно2018, 4 сар 5. 9:32

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгосонтой холбогдуулан "Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургуультай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-ийн шинэ номын сангийн 504 тоот хурлын тэнхимд зохион байгуулагдана. 

Нүхэн жорлон нь агаар, хөрсний усыг бохирдуулагч, халдварт өвчлөлийн эх үүсвэр2018, 4 сар 4. 8:35

Дэлхийн нийт 1.77 тэрбум хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашиглаж байна. Тухайн улсын нүхэн жорлон ашиглагч хүн амын тоог нийт хүн амын тоонд харьцуулсаныг  зурагт харуулав. Нэг хүн өдөрт дунджаар 1200 грамм шингэн, 350 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцвол дэлхийн даяар нэг хоногт 2,1 тэрбум кг шингэн, 0,6 тэрбум кг өтгөн бохир нүхэн жорлонд хуримтлагдаж байгааг АНУ-ын судлаачид тогтоожээ. Ариун цэврийн хэрэгцээнд нүхэн жорлон ашигласнаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл нь нүхэн жорлонд хуримтлагдсан хүний ялгадсын шинж чанар, ууршилт, задралд орох байдал, хөрсний усны түвшин, хөрсний бүтэц, газрын налуу, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг.  Хүнээс гадагшлах шээсний 91-96% нь ус, үлдсэн хэсгийг эрдэс давс, органик нэгдлүүд эзэлдэг

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний бага хурал болно2018, 4 сар 2. 13:45

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгон зарласан.

Я.Болдбаатар: Хүн бүр байгаль хамгаалагч2018, 3 сар 27. 10:08

Монголын залуучуудын холбоо, Туул голын сав газрын захиргаа, МҮОНРТ хамтран “Ногоон тууз” аяныг өрнүүлээд буй. Тус аяны хүрээнд хийгдэх ажлууд болон Туул голтой холбоотой асуудлуудаар Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатартай ярилцлаа. -Туул голыг хамгаалах үйлсэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Ногоон тууз” аяныг өрнүүлсэн гэлээ

Орон даяар тусгай хамгаалалттай газарт нүхэн жорлонгийн тооллого эхэллээ2018, 3 сар 23. 13:03

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оны зургадугаар сарын 1-ээс эхлэн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглох шийдвэр гаргасан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг тус яамнаас анхааруулаад байгаа юм. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлон юм байна

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019