Нийслэлийн 8000 өрхийг хамруулсан “Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв. Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав
Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.ЭРДЭНЭБОЛД: -Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Их хурлын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Ингэхдээ ард түмний амьдрал сайнгүй байгаа
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас /2025.04.23/ гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Стратегийн орд бол 2007 оны тогтоолд 39 стратегийн орд байсан” гэж хэлсэн учраас УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг нь татаж үзлээ.
Хамтарсан Засгийн газрын зарласан 14 мега төслийн 1-рт эрэмбэлэгдсэн Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг 5 дугаар сарын 14-нд багтаан эхлүүлэхээр болсон байна. “Монголын за бол андгай байдаг” гэдэг үгээ л ягштал барьж, бүтээн байгуулалтын ажилд цаг алдахгүй, 1.9 жилээ аль болох шахаж, улстөр, хэл ам хэрүүл тэмцлийн хойноос хөөцөлдөлгүй, сайд нар утгаараа баг болж, аж ахуйн сайд нараа дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр анхааруулав. Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны тарифтай холбоотой олон улсын эдийн засгийн хүндрэлийг сөрөн гарах арга хэмжээнүүдийн нэг нь гэдгийг онцолсон байна. 2008 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийж, УИХ-ын 6, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст Хамтарсан Засгийн газар төслийг хөдөлгөлөө. Монгол Улсын боомтын хүчин чадлыг 2 дахин нэмж, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоотойгоор 1.9 жилд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн гэдгийг ажлын хэсгийнхэн танилцуулгадаа дурдсан
Сангийн сайд Б.Жавхлан"ЕвроАзийн хэлэлцээрийн хувьд Оросын талаас шамдуулсан зүйл байхгүй. Сүүлийн 20 жил бид өөрсдөө шамдуулсан ч яг зурах тал дээр бид хойшоо суусан. Учир нь, сүүлийн жилүүдэд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг бид дотооддоо хөгжүүлсэн. Гэхдээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох бодлогоо ЕвроАзи руу түлхэх ёстой."
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно ЗГХЭГ-ын дарга Н.Учрал : 39 стратегийн ордтой холбогдуулаад санхүүгийн хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, бүх мэдээ, мэдээллийг нь нэгтгэж байж, тухайн стратегийн орд эзэмшиж байгаа компанийн гарааны нөхцөл ямар байгааг тодорхойлохгүй бол шууд УИХ-ын тогтоол оруулаад 34 хувийг нь авах юм бол Төгрөг нууртай холбоотой шиг кейсүүд олон давтагдана. Эцэст нь, Монголын ард түмэн дааж давшгүй өртэй болох эрсдэлтэй учраас энэ ордууд дээр шинжилгээнүүдээ оруулаад аль нь ард түмэнд ашигтай вэ гэдэг хувилбараа гаргаад хэлэлцээртээ орох ёстой
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөсөн. Хангайн бүсийн эдийн засагт 52,6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32 хувийг үйлчилгээний, 15 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг аж. Нийт хүн амын 8.4 хувь амьдардаг
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцсэн байна.
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Түүхий эдийн үнэ унасан, инфляц импортлох дарамт, АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөн гээд эдийн засагт нэлээн эрсдэл үүсээд байгааг Сангийн сайд хэлэв. Төлөвлөлтөө улирлаар биш долоо хоногоор харж хийх шаардлага үүсч байгаа гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Стратегийн 39 ордын нэг болсон Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан компанид зарсан гэх баримтууд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбоотой эсэх талаар мэдээлэл хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор схем тайлбарлаж мэдээлэл хийж байсан нь саяхан. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ч мөн баримт дэлгэж схемийг тусгайлан хурал зарлаж тайлбарлана гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ: Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ. Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна. Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна. Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна. Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна. Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм. Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна. Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна. Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна. НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн. Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно. Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа. Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс дээрх зарлигийг гаргажээ. “Монгол түүх судлалыг дэмжих тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч түүхээ судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэхийн тулд: Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх, Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх, Их эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах, Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох, Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо. Мөн эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрд уриаллаа. Монголын түүх судлалыг дэмжих хүрээнд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн хосгүй үнэт өв, нэн чухал эх сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй бүрэн тайлбарыг олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн “Монголын нууц товчоон”-ы төрийн албан ёсны англи орчуулгыг олон түмний хүртээл болгож, дэлхийн номын сангуудад хадгалуулах боллоо. Англи орчуулгыг бүтээсэн Ажлын хэсгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, бригадын генерал Б.Даваадорж тэргүүтэй эрдэмтэн судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө. Мөн “Монголын нууц товчоон”-ыг судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэхэд нэгэн насны амьдралаа зориулсан үе үеийн эрдэмтэн судлаачдад төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийллээ.