АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш



5-р сарын 3 | 9 цаг 29 минут
4

Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.ЭРДЭНЭБОЛД:

-Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Их хурлын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Ингэхдээ ард түмний амьдрал сайнгүй байгаа. Шийдэх асуудал их байгаа тухай хэлсэн. Бид үүнтэй санал нэг байна. Ард түмний амьдрал сүүлийн таван жил ямар нөхцөлд байгаа, яагаад хэцүү байгаа тухай хэдэн тоо баримтыг хэлье. 2020, 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийг харьцуулъя. 2020 онд талхны үнэ 1300 төгрөг байсан бол өнөөдөр 2640 төгрөг буюу 103.7 хувиар өссөн байна. Гурилын үнэ 2020 онд 2100 төгрөг байсан бол одоо 3000 төгрөг давж 40 гаруй хувиар өссөн байна. Төмс, луувангийн үнэ 1200-1550 байсан бол 1500-3788 төгрөг болсон.

Өнөөдөр парламент бодлого гаргаж, хэлэлцэх ёстой. Гэхдээ бодлого хэлэлцэх явцад бид суурь зарчмуудаа, парламент ёсныхоо дархлааг алдсаар байна.

Парламентын дарга ямар асуудал хэлсэн гэхээр, нэр бүхий гишүүд миний хэлсэн эдийн засгийн бодит байдлыг асуухад түүнд эгдүүцэж тодорхой хариултыг өгсөн. Энэ хариулт нь ёс зүйн хувьд уучлалт гуйх шаардлагатай гэдэг шаардлагыг АН-ын бүлэг гаргасан.

 

Эх сурвалж https://news.mn/r/2798829/





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com