0Түүхий эдийн үнэ унасан, инфляц импортлох дарамт, АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөн гээд эдийн засагт нэлээн эрсдэл үүсээд байгааг Сангийн сайд хэлэв. Төлөвлөлтөө улирлаар биш долоо хоногоор харж хийх шаардлага үүсч байгаа гэв.
Сангийн сайд Б.Жавхлан:
Гуравдугаар сард өмнөх саруудаас экспортын хэмжээ нэмэгдсэн. Нэгдүгээр сард 200 орчим сая, хоёрдугаар сард 248 сая, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт хийсэн дүн мэдээ гарлаа. Төвбанкны мэдээллээр валютын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Ирэх долоо хоногоос экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхийн тулд боомтууд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэлээ.
Шинэ зохицуулалт руу орсон ч уул уурхайн бирж дээр арилжаа төдийлэн сайжрахгүй байна. Нүүрсний үнэ унаснаас болоод биржийн арилжаанд өмнө нь орсон худалдан авагч нар нэлээн хохирол амсаад байгаа юм. Тиймээс бирж дээр үүссэн түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллаж байна. Мөн төмөр замын тарифын өртгийг бууруулах, автозамын тээврээс ч бага байлгах даалгавар ЗТХЯ-нд өгсөн. Өмнө нь зогсоосон автотээврийн хөдөлгөөний стандартад нийцүүлэн нээх үүрэг холбогдох сайд нар болон орон нутгийн удирдлагад өгсөн.
Уул уурхайн яамнаас гаргасан судалгаагаар багадаа 30 сая ам.долларын бүтээгдэхүүн түгжигдсэн үйлдвэрүүд дээр үүссэн нөхцөл байдлыг арилгахаар ажлын хэсэг ажиллаж байна.
-АНУ БНХАУ руу худалдааны өндөр тариф ногдуулж байгаа нь дэлхийн олон улсын эдийн засагт хүндрэл, сорилт болж байна. АНУ нь 180 улсад суурь тариф 10 хувь мөн АНУ-д гадаад худалдааны хувьд алдагдалтай гэж үздэг орнуудад нэмэлт 50 хувийн тариф тогтоолоо. Хариуд нь Хятад 34, Канад 25, ЕХ 50 хувь гэх мэтээр сөрөг тариф тогтоосон. Гадаад худалдааны ийм сөргөлдөөнд ялагч тал гэж байдаггүй. Үүнээс болоод олон орны эдийн засгийн өсөлт унаж, инфляц нь өсч байна. Шинэ тарифыг зарламагц дэлхийн томоохон хөрөнгийн зах зээл дээр нийтээрээ бондын үнэлгээ нь 6-7 их наяд ам.доллараар уналаа.
Үүнээс болж хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондуудын үнэлгээ унаж байна. Манай бондын үнэлгээ ч унаж эхэлсэн. Гол түүхий эдийн үнэлгээнд асар ихээр нөлөөлж байна. Нүүрсний болон зэсийн үнэ, нефтийн үнэ уналаа. Суурь инфляцад нөлөөлдөг нефтийн үнэ асар их унасан. Энэ бүхэн манай эдийн засагт ч нөлөөлөх нь тодорхой. Худалдааны эдийн засагтай манай орон инфляц импортлох дарамт ч байна. Тиймээс бид улирлаар, сараар биш 7 хоногоор нь төлөвлөж ажиллах шаардлагатай болсон.
-Төрийн өмчийн мэдлийн үйлдвэрлэгчид нийтдээ 580 сая ам.долларын бүтээн байгуулалтаа эрэмбэлж хойшлуулахаар шийдвэрлээд байгаа.
-Төсвийн хувьд одоогоор ямар нэг эрсдэл гараагүй байна.
Занданшатар намтар
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих