Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж. Уг хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгохоос гадна мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагчийн зүгээс онцоллоо
Хувийн санхүүгээ л сайжруулахаас улсын мөнгөний бодлого төв банкны дарга нарт огт падгүй гэдгийг олон баримтаас харж болох юм. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн төрсөн дүү болох Лхагвадоржийн “Сүмт Өргөө” компанийн “Санхроуд” оффист “Хадгаламжийн даатгалын корпораци” 1257метр квадрат талбай түрээсэлдэг. Нэг сарынх нь төлбөр 41 сая 481 мянган төгрөг
Төгрөг нуурын нүүрсний бүлэг ордтой холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэгвэл Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд яагаад ЗГХЭГ-ын даргын анхаарлыг хамгийн түрүүнд татаад байна вэ. Үнэхээр стратегийн өндөр ач холбогдолтой орд учраас уу эсвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүнтэй нэр холбогдсон болохоор уу…
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
ОХУ-ын Засгийн газраас манай улсад 8 500 тонн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүллээ ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод буй цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Үүний хүрээнд өнөөдөр /2024.03.17/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хүчит тэжээлийг буулгалаа. Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-ын Монгол Улсад үзүүлж буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь 8,5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх 425 тээврийн машин ачааны тээврийн зардлын хамтаар нийт 166,6 сая рубль буюу 1,85 сая ам долларын тусламж болж байгаа бөгөөд хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Манай оронд тохиолдсон хаваржилтийн хүндрэлийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Эртнээс айл хөрш явсаар ирсэн, найрсаг дотно харилцаатай манай хоёр ард түмэн баяр хөөр, хүндрэл бэрхшээлтэй аль ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй
Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн Тавантолгой түлш компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм
Тавантолгой түлш компани сэлгээний зүтгүүр буюу Локомобилийг өнгөрсөн сард хүлээн авсан билээ. Энэхүү хөдөлгүүрийн татах тооцооллыг мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилтын ажлыг амжилттай хийлээ
Ахин дахин санаачилдаг ч амилж чаддаггүй Казиногийн хууль Монголд амилж чаддаггүй хуулийн нэг нь Казингийнн тухай хууль. Гэхдээ монголчууд цагтаа Казино гэдгийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүх бол бий
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч Д.Батчулуунтай вакцины асуудлаар ярилцлаа. -Шүлхийн нөхцөл байдлын талаар ярилцлагын эхэнд тодруулъя? -Он гарснаас хойш 17 аймгийн 106 суманд 226 голомт бүртгэгдсэн. Сүүлийн үед шүлхийн гаралт өвчлөлийн тухайд харьцангуй буурч байна
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо. Хуралдаанаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, шатахууны импорт дээр үүсээд буй тодорхой бус байдал болон валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо
Монгол Улсын Хөгжлийн яамнаас мэдээлсэнээр, 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд нийт 104.420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Аргын тооллын 3 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, харагчин гахай өдөр
Энэ жил хоршооллыг дэмжихэд 20 тэрбум төгрөг, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд анх удаа хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон юм. Мөн хүнсний ногооны ил талбайн 6 төрлийн таримал (саримс, сонгино, хоёр төрлийн манжин, лууван, байцаа)-ыг урамшуулалтай болгохоор ярилцаж байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандартын дагуу цэвэршүүлж, мөнгөжүүлсэн 999 сорьцтой цагаан мөнгийг /silver/ гулдмай болон үрлэн хэлбэрээр дотоодын зах зээл дээр худалдаалж эхэлжээ. Цагаан мөнгөн гулдмай нь 31.1 грамм, нэг кг жинтэй бөгөөд үрлэн мөнгө нь дөрвөн кг-аар савласан аж.
“Рио Тинто” групп “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Энэхүү санал хэрэгжсэнээр Оюу толгой төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй
УБТЗ ХНН-ийн дарга нар 790 сая төгрөгийг хувьдаа завшсан ноцтой зөрчил илэрлээ. Тодруулбал Дорноговь аймгийн Сайншанд сум, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн төмөр замын ажлыг хийсэн гэж нэр бүхий албан тушаалтан, дарга нарт тус бүр 65 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. - Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилж, Эксим банкны үүргийг хэрэгжүүлэн ажиллах шийдвэрийг гаргасан. Банкны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? -Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйн зөв чиглэл, зохистой засаглалыг бий болгох зорилгоор үйл ажиллагааг нь шинэчилж, Экспорт, импортын банкны үүрэг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн, өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны 252 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийг шинэчлэн баталсан
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Уг сонсгол 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох юм.
ОХУ-ын рублийн ханшны уналтын талаар эдийн засагч Ч.Отгочулуутай цөөн хором ярилцлаа. -Рублийн төгрөгтэй харьцах ханш огцом унаж байна. Нэг рубль 35-40 төгрөгтэй тэнцдэг байсан бол 20 төгрөг рүү оржээ
Хөшигийн хөндий таталцлын бүс болж, Хөгжлийн банкны шалгалтын дүн нууцаас гарав Хөшигийн хөндий рүү төрийн захиргааны зарим байгууллагыг нүүлгэнэ Засгийн газрын хуралдааны дараа Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байна. 150 мянган хүн амьдрах хот төлөвлөлтийг хийж байна