70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа. А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан түүхтэй юм. Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ. “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа
хүргэе. Сэтгэлийн амар амгалан“McKinsey & Company”-ын өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхий даяар явуулсан судалгаагаар асуулгад оролцсон нийт ажилчдын 62 хувь нь Ковидын улмаас сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай учирч буйгаа хуваалцжээ. Монгол Улс энэ чиглэлийн тайлан гаргадаггүй ч ДЭМБ, олон улсын байгууллагуудын томоохон судалгаануудаас түүвэрлэхэд, Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр долдугаарт бичигддэг бол архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаанд орох зэрэг сэтгэл зүйн эмгэгээр гуравдугаарт жагсдаг аж
Эрхэм уншигч та бүхэнд эрүүл аж төрөхүйд чухал есөн зөвлөмжийг хүргэж байна. Хөдөлгөөн Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалз Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалз