Шинэ жил юу юугүй л болох нь, баярын ширээгээ юугаар дүүргэх тухай бодох цаг аль хэдийн болжээ. Ирсэн зочдоо амтат хоолоор алмайруулж, гэр бүлийнхнийгээ гарын хоолоор дайлахыг хүсэж байгаа бол та бүхэнд дараах салатуудыг санал болгож байна.
Грек салат

Сонгодог гэдэг тодотголтой энэ салатыг хийхэд хөдөлмөр их орохгүй.
Юу орох вэ:
- Улаан лооль, өргөст хэмх – тус бүр 2 ширхэг
- Амтат чинжүү, улаан сонгино – тус бүр 1 ширхэг
- Фета бяслаг (эсвэл дурын зөөлөн төрөл) – 100 г
- Ясгүй чидун жимс – 50 г
- Оливын тос – 3 х.х
- Нимбэгийн шүүс – 1 х.х
- Давс, перец
Хэрхэн бэлдэх вэ: Бүх ногоонуудаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд саванд хийнэ. Нимбэгийн шүүс болон тосоо холино. Бэлдсэн соусаар ногоогоо амтлаад сайтар хутгана. Дээрээс нь чидун жимс болон бяслагаа асгана.
Туна болон авокадотой салат
- Өндөг болон авокадо – тус бүр 2 ширхэг
- Туна (лаазалсан) – 1 лааз Улаан лооль – 2 ширхэг
- Сонгино – 1 ширхэг
- Тос (оливын эсвэл ургамлын) – 2 х.х
- Яншуй – 1 боодол
- Давс, перец
Хэрхэн бэлдэх вэ: Авокадог цэвэрлэж нарийхан хэрчинэ. Мөн адил хэмжээгээр өндөг, улаан лоолио хэрчих юм, харин сонгиныг жижиглэж татаарай. Туна загасыг сэрээгээр нухаад бүгдийг нийлүүлж нэг саванд хийнэ. Тос, яншуй, давс, перецээ хийгээд хутгана.
Ногоо, тахианы махтай бүлээн салат
Юу орох вэ:
- Улаан лооль – 3 ширхэг
- Тахианы цээж мах – 200 г
- Амтат чинжүү – 1 ширхэг
- Салатны навч – жижгэвтэр боодол
- Шарсан цагаан талх – 1 боодол
- Оливын тос, цуу – тус бүр нь 2 х.х
- Бальзамын уксус – 1 х.х
- Давс, перец
Хэрхэн бэлдэх вэ: Тахианы цээж махаа жижиглэн хэрчээд цуу, давс, перецэнд 10 минут орчим амталж орхино. Амтат чинжүү, улаан лоолио хэрчинэ. Тосонд тахианы махаа шараарай. Тэр тосондоо амтат чинжүүгээ хэсэгхэн шарна. Одоо салатаа хийцгээе. Хавтгай том тавган дээр салатны навч, дээрээс нь улаан лооль тавина. Дараа нь шарсан амтат чинжүү, тахианы мах болон шарсан талхаа тавиарай. Одоо салатаа давс, перецээр амтлаад багахан бальзамын уксус цацна.
Эрдэнэшиш, улаан лоолийн салат
Орц:
- 3 лааз эрдэнэ шиш
- 2 ширхэг том улаан лооль
- 1 ширхэг сонгино
- 4 ширхэг ногоон сонгино
- 1 ширхэг яншуй
- 2 ширхэг нимбэг
- 70 гр цагаан будааны цуу
- Давс
Хэрхэн бэлдэх вэ: Эрдэнэ шиш, улаан лооль, бүх сонгино, яншуйгаа хамтад нь холиод дээр нь 2 ширхэг лимоныхоо шүүсийг шахаад хийнэ. Дээр нь будааны цуугаа хийгээд хэсэг хугацаанд таглаад хөргөгчинд байлгаад болно. Хэрвээ сонгино багаар хэрэглэдэг бол арай бага хийгээрэй.
Редиск, ногоон огурцы, луувантай салат
Огурцы редискээ зураг дээрх шиг хэрчээд, луувангаа үрээд өөрсдийн амталгаанд тохируулан бага зэрэг давсаар амтлан майонезтай хутгаад л бэлэн болно. Хүсвэл нунтаг хар перец нэмж болно.




Өнөөдөр олон улсын асуулт асуух өдөр
Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг
Монголын хамгийн анхны шүдний ОО Dr.Una
Хүйтэнд малгайгүй явснаас үүдэх эрсдэлүүд
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих