Жил бүрийн 3 сарын 14-нд олон улсын асуулт асуух өдөр юм. Асуулт бол хүн төрөлхтөнг юмс суралцах, бие биетэйгээ харилцахад хамгийн чухал үйлдлийн нэг. Харамсалтай нь зарим хүмүүс асуулт асуухад тийм ч таатай байдаггүй, эсвэл тэднээс хэрхэн асуухаа ч мэддэггүй. Энэ өдөр нь мэдлэгийг бий болгож, оюун ухаанаа нээж, хэрхэн яаж асуулт асуухыг заах зорилготой. Хүмүүс эргэн тойрныхоо ертөнцийн талаар илүү ихийг мэдэх нь түүнд янз бүрийн баяр баясгалант, сэтгэл татам, сониуч мэдээллүүдийг өгөх болно.Олон улсын асуулт асуух өдөр нь Альберт Эйнштейний төрсөн өдрөөр болдог. Тэрээр сониуч занг их өндрөөр үнэлдэг байсан нь энэ өдрийн бэлэг тэмдэг болох шалтгаан болсон юм. Сониуч занг асуултуудаас илүү илэрхийлэх юу ч байхгүй билээ. Түүний харьцангуйн онол, E=MC2 нь физикчдийн орон зайн талаарх ойлголтыг өөрчлөхөд тусалсан. Эйнштейний физикийн салбарт хийсэн ажил нь эцэстээ атомын бөмбөг бүтээхийг урьдчилан мэдсэн. Мөн түүний гэрлийн тухай долгион ба бөөмсийн урсгал хоёулаа байдаг гэх ойлголт нь орчин үеийн квант механикийг бий болгоход тусалсан. Тэрээр 1921 онд Физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртэж, 20-р зууны хамгийн алдартай, нөлөө бүхий эрдэмтдийн нэг болжээ.
Монголчууд бид бас их сониуч ард түмэн. Бидний сониуч байдлыг утга зохиолоос авхуулаад түүх, соёл урлаг, тоглоом наадгай дээрээс харж болно. Сониуч занг хамгийн сайн үзүүлсэн зохиол бол Лодонгийн Түдэв зохиолчийн “Хорвоотой танилцсан түүх” юм. Монгол хүний сониуч зан нь хүүхэд наснаас эхлэж байдгыг үзүүлсэн санагддаг. Харин хувь хүн гэвэл 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийн хүү болон мэндэлсэн Гэлэнхүү юм. Түүний юм бүхнийг сонирхож, элдэв зүйлийг хүсэж мөрөөдөж явдаг нь үлгэр домог, намтар түүх болон үлджээ. Анх онгоц нисэж байгааг хараад шувуудын өд цуглуулж өөрийн гэсэн далавч хийж, Дүнтэрийн цохион дээрээс ухасхийн үсэрч, хиймэл жигүүрээ дэлгэн хоёр гараа дэвсээр цохионы доор бөөгнүүлж хураасан хонин дунд буусан гэдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүнийг далавчтайгаар дүрслэсэн хөшөө буй. Үүнээс гадна бид сониуч зангийн илрэлээ өдөр тутмаасаа ч харж болно. Битгий уншаарай гэсэн зүйлийг заавал унших гээд байдаг, тэр ингэж тэгж гэсэн юмийг заавал чих тавин сонсох гэж улайрдаг, сонирхол татсан гарчиг болгоныг уншдаг нь бүгд сониуч зангийн бас нэгэн илэрэл юм. Нэрт эрдэмтэн М.Позднеев 1871 онд Монголчуудын талаар дүрслэн бичсэн Монсудараас гаргасан номонд Монгол хүмүүс ямар ч саваагүй, сониуч зантай хэмээн өгүүлсэн байсан. “Монголчууд илэн далангүй, үнэнч, зочломтгой, хөгжилтэй, ажилсаг, биеэ даасан, эелдэг, сониуч зантай, хошин шогийн мэдрэмжтэй гэдгээрээ алдартай” гэж “National Geographic” сэтгүүл дээр дурдсан байдаг. Ингээд хараад байхад бид төрөлхийн сониуч зантай ард түмэн.
Асуулт асуух нь мэдээлэл цуглуулахад туслахаас илүү ихийг хийж чадна. Энэ нь хүмүүстэй харилцаа тогтоох боломжийг бий болгох, сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, зорилгоо тодорхойлох гэх мэт олон зүйлийг хийх боломж олгодог. Тиймээс ч “мэдэхгүй байгаагаасаа бус мэдхийг хүсэхгүй байхаасаа л ич” гэсэн үг байдаг.
Зарим хүрээлэлд, ялангуяа их сургуулийн хувьд оюутнууд бүх хариултыг аль хэдийн авсан байх ёстой гэж боддог. Гэвч бодит байдал дээр асуулт асууж байгаа зорилго нь цаг хугацааны явцад асуултынхаа хариуг олсноор дараагийн илүү олон асуулт асуух явдал юм. Энэ байдал хүүхдүүдийн дунд ч гэсэн их анзаарагддаг. Хүүхэд бол сониуч зангийнхаа л ачаар сурч, хөгждөг. Гэтэл тэд өөрсдийгөө дайчлах нь бас л ховордож байна. Гар, толгой хоёроо ажлуулахгүй байна. Хүүхдийн тархи алхам тутамдаа аливааг өөрөө хийж байхдаа л ажиллаж, байнга хөгжиж байдаг. Гэтэл өмнөөс нь хийж чадах зүйлийг нь хийж өгөөд байна. Хувцсыг нь өмсгөж, нүүр гарыг нь угааж өгөөд өмнөөс нь бүгдийг хийж өгөөд байхаар хүүхэд үйлчилгээ “хүсэгч” л болно. Монгол ёс заншил уламжлалд бид хүүхдийн сониуч занг нь хөгжүүлж, хүсэл зорилгоор дүүрэн, гал цогтой байхыг заадаг. Үлгэр уншиж, хамт тоглож, ямар нэгэн зүйл хийх хүслийг нь өдөөгөөрэй.
Сэтгүүл зүйн сургуульд хамгийн эхлээд мэдээний талаарх хичээл ордог бөгөөд мэдээ нь 5W1H гэсэн асуултанд хариулж байвал маш сайн гэж үздэг. Энэхүү 5W нь Who? What? When? Where? Why? буюу хэн, юуг? хэзээ? хаана? яагаад? гэсэн асуултууд бол 1Н нь How? буюу яаж? гэсэн асуулт байдаг.
Бид ч бас өглөө бүр нийт сонсогчдоосоо “Та мэдэх үү?” нэвтрүүлгээрээ асуулт асуун мэдлэг, мэдээллийг тань тэлж, сониуч занг тань хөдөлгөхийг хичээн ажилладаг билээ. Асуулт асуухаас бүү эмээгээрэй.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих