Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөсөн.
Тиймээс Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг Архангай аймагт зохион байгуулж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хангайн бүсийн эдийн засагт 52,6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32 хувийг үйлчилгээний, 15 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг аж. Нийт хүн амын 8.4 хувь амьдардаг.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хангайн бүсэд нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байгаа удаашралтай төслүүдийн талаар ЗГ-т сануулав.
-Гурван аймагт баригдаж байгаа дулааны цахилгаан станцын төслүүд удаашралтай байгааг Засгийн газраас шахаж шаардаж, санал санаачлагатай ажиллах
-Архангай аймгийн хэмжээнд бүс хоорондыг холбосон Өлзийт-Хайрхан чиглэлийн автозамын ажил 10 гаруй жил үргэлжилж байна. Тухайн концессын гэрээт ажилд үнэлэлт дүгнэлт өгч, гүйцэтгэгчийг солиход анхаарах. Аймгийн театрын барилга бас бий.
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд хүний нөөц дутмаг байна. Тиймээс тодорхой бүс нутагт их дээд сургууль байгуулахад анхаарч ажиллах гэв.
Сэтгэгдэл бичих