Стратегийн ач холбогдол бүхий 39 ордыг стратегийн ордоор баталгаажуулах ажил ямар түвшинд байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "39 стратегийн ордтой холбогдуулаад санхүүгийн хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, бүх мэдээ, мэдээллийг нь нэгтгэж байж, тухайн стратегийн орд эзэмшиж байгаа компанийн гарааны нөхцөл ямар байгааг тодорхойлохгүй бол шууд УИХ-ын тогтоол оруулаад 34 хувийг нь авах юм бол Төгрөг нууртай холбоотой шиг кейсүүд олон давтагдана. Эцэст нь, Монголын ард түмэн дааж давшгүй өртэй болох эрсдэлтэй учраас энэ ордууд дээр шинжилгээнүүдээ оруулаад аль нь ард түмэнд ашигтай вэ гэдэг хувилбараа гаргаад хэлэлцээртээ орох ёстой. Хувиарлалтыг шинэчилж байгаад газрын хэвлийн баялаг ард түмэнд очдог байдлаар шийдвэрлэх ёстой." гэв.
Сэтгэгдэл бичих