Хамтарсан Засгийн газрын зарласан 14 мега төслийн 1-рт эрэмбэлэгдсэн Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг 5 дугаар сарын 14-нд багтаан эхлүүлэхээр болсон байна.
“Монголын за бол андгай байдаг” гэдэг үгээ л ягштал барьж, бүтээн байгуулалтын ажилд цаг алдахгүй, 1.9 жилээ аль болох шахаж, улстөр, хэл ам хэрүүл тэмцлийн хойноос хөөцөлдөлгүй, сайд нар утгаараа баг болж, аж ахуйн сайд нараа дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр анхааруулав.
Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны тарифтай холбоотой олон улсын эдийн засгийн хүндрэлийг сөрөн гарах арга хэмжээнүүдийн нэг нь гэдгийг онцолсон байна.
2008 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийж, УИХ-ын 6, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст Хамтарсан Засгийн газар төслийг хөдөлгөлөө. Монгол Улсын боомтын хүчин чадлыг 2 дахин нэмж, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоотойгоор 1.9 жилд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн гэдгийг ажлын хэсгийнхэн танилцуулгадаа дурдсан. Энэ жилийн хувьд "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын бүтээн байгуулалтыг 6-р сард, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг 6-р сарын 15-наас өмнө эхлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл бичих