
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Стратегийн 39 ордын нэг болсон Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан компанид зарсан гэх баримтууд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбоотой эсэх талаар мэдээлэл хийв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор схем тайлбарлаж мэдээлэл хийж байсан нь саяхан. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ч мөн баримт дэлгэж схемийг тусгайлан хурал зарлаж тайлбарлана гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
Үндэсний Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт болон Стратегийн 39 ордын талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан хийсэн. Миний хувьд хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордууд дээр ээлж дараалан санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд Төгрөг нуурын орд газар дээр шинжилгээнүүд хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт Төгрөг нуурын орд нь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлэл хийж, энэ асуудлаа шийдвэрлэх 7 хоногийн хугацааг олгож байсан. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ямар ч албан бичиг болон хариу үйлдэл хийгээгүй. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа Төгрөг нуурын ордын талаар тодорхой хариу хэлээгүй гэж харсан.
Хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр “Намайг Төгрөг нуурын ордыг миний гэж нотолж чадвал 100 хувь аваарай гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн байсан. Би хариуцлагатайгаар хэлье.Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн. Би нотолж байна.
2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувь, Я.Батсүх гэж хүн 10 хувь эзэмшиж байсан CAMEX гэдэг компани “Төгрөг нуур Энержи” компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Номун, эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан үндэстэн дамнасан компаниар 250 сая ам.доллараар зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий Мин Хон... компанийн Хонгконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримттай хайрцаг байна.
507 нүүр баримт дотор энэ хэлцлийн нөхцөл, үнэлгээ төлбөрийн бүтэж, хувьцаа өрийн бичиг, хөрвөх цаас, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэрэг мэдээллийг нарийвчлан агуулсан байна.
...Энэ бүх баримт нотолгоонд үндэслээд ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Төгрөг нуурын ордод 4 тусгай зөвшөөрөл эзэмшигч "Төгрөг нуур Энержи" компанийн хувьцаа эзэмшигч Camex ХХК нь:
- Татвар төлөхөөс зайлсхийсэн
- Мөнгө угаасан
- Залилсан
- Авлига албан тушаалын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Ерөнхий прокурор, АТГ-т эдгээр материалыг хүргүүлж байна.
Мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх зорилгоор Виржинийн арал, Сингапур, Хонгконг зэрэг улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажил
лахыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд даалгаж байна.
Мөн Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ажлыг энэхүү дүгнэлтэд үндэслээд Баялгийн санд авахыг АҮЭБ-ын сайд Ц.Туваанд даалгав гэсэн мэдээлэл хийлээ дээ.
Занданшатар намтар
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих