
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас /2025.04.23/ гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Стратегийн орд бол 2007 оны тогтоолд 39 стратегийн орд байсан” гэж хэлсэн учраас УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг нь татаж үзлээ.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол гэдэг нь нэг, хоёрдугаар хавсралттай гарсан байгаа юм.
Нэгдүгээр хавсралтад заасан ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсугай гэсэн бол хоёрдугаар хавсралтад заасан ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн ЗГ-т даалгасан байдаг.

Тэгэхээр энэ тогтоолыг л барьж яриад байгаа болохоор өнөөдрийн хувьд хуулиар баталгаажуулсан стратегийн 16 ордод,
Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоо, Мардай, Дорнод, Гурванбулаг, Төмөртэй, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт, Бүрэнхаан, Бороо, Төмөртэйн овоо, Асгат,Гацуурт зэрэг багтсан байдаг.


Харин нөөцийг тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эсэхийг ЗГ-т даалгасан 39 ордод өнөөх Төгрөг нуур нь байгаа юм.
Ингээд харвал Баялгийн сангийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийнхаа дагуу Ерөнхий сайд стратегийн гэж УИХ-аар баталсан ордоос буюу Тавантолгойн Ухаахудаг, Эрдэнэтийн овоолгоос эхлээд ярьсан зөв байсан бололтой. Харин Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хувьд стратегийн ордод оруулж болох эсэхээ шийдээгүй ордоосоо эхлээд яриад байгаа юм байна л гэж ойлгогдож байна.
Яг үнэндээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд 2007 оны тогтоолын хавсралтад байгаа 39 ордоо стратегийн ордод хамааруулж аваад 34-50 хувиа төр авья гэж яриад өөрөө л ороогдоод яваа юм биш үү. Стратегийн орд биш байхад нь Төгрөг нуурыг “зарчихсан” болохоор 39 орд нь ямар учиртай вэ гэдгээ хараагүй юм болов уу .
Н.Учрал сайдын яриад байгаа Баялгийн сангийн тухай хуулинд орлого төвлөрүүлэгч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ.
Харин Ашигт малтмалын тухай хуулинд 34-50 хувийг төр эзэмшинэ гэдгийг мөн л стратегийн ач холбогдол бүхий орд дээр гээж 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар л өөрчилсөн гэжээ. /АМТХ-ийн 5.4 болон 5.5 -д/
Тэгэхээр өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий гэж хуулиар баталгаажуулсан 16 орд л байна. Харин 39 бол байж болох юм гэсэн хувилбар. Түүнээс баталсан нь биш.
Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хийсэн мэдээллийг дор сийрүүлэв.

УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
Төгрөг нуур ч бай, Ухаахудаг ч бай, овоо толгод уул овоолго бүгд л Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх, Баялгийн сангаараа дамжуулж, эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн улс. Тиймээс хуулийн дагуу бид нуураа ч авна, худагаа ч авна, овоогоо ч авна, толгойгоо ч авах ёстой. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар бүрдүүлсэн эрхзүйн орчин.
Хэлэлцээрүүдийг хийнэ. Стратегийн орд бол нийтдээ 2007 оны тогтоолд 39 стратегийн орд байсан. /ЗГ-ын хуралдааны live 08.54 минут/ Зөвхөн нэг ордыг ярихад олон асуудал гарч ирж байна. Тийм учраас хяналт шинжилгээ хийх ёстой.
Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар зарим асуудлыг хөндөе.
Сүүлийн үед намайг ганцхан Төгрөг нуурын ордтой зууралдаад байна гэж сошиалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл явуулж байна. Төрийн тэргүүн байсан хүн Баялгийн эзэн монголчууд гэж өөрөө хоолойгоо сөөтөл ярьдаг атлаа нотолчихвол би 100 хувь өгнө гэж ард түмнийг тохуурхсан. Ингээд санхүүгийн болон хуулийн баг ажиллаж, цуглуулсан баримтаа хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн.
Хуулийн байгууллага хурдан хугацаанд ажиллаж, АТГ-т хэрэг бүртгэл нээгээд ажиллаж эхэлсэн гэсэн. Өнөөдрийн мэдээллээр Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр цагдаа, тагнуул, прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллаж байна гэсэн мэдээлэл эхэлсэн.
Монголын баялгаар муур хулгана шиг тоглож байгаа ийм үйлдлүүд давтагдвал Монголын хууль дуудна.
-Намайг нууртай ноцолдоод худагийг орхиод байна гээд мушгиад байх шиг байна.
MCS группийн Энержи ресурс компанийн Ухаахудагийн орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг байгуулсан. Хуулийн хүрээнд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэдэг үндэслэлээр УИХ-аас бичиг баримт шаардсан. Нэмэлт материалуудыг бид УИХ-д илгээж байна. Ингээд цаашид хэлэлцэх байх.
-Баялгийн сангийн хууль дээр стратегийн орд болон түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвөөр тогтоосон бол 34-50 хувь дээр хэлэлцээр хийхийг тогтоосон байдаг.
Тиймээс эхлээд бид төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод АМНАТ байх уу, бүтээгдэхүүний хуваах байх уу гэдгийг УИХ-аар тогтоолгоно.
Тийм учраас “Ачит-Ихт” компани төрийн эзэмшлийн 34 хувийг өгөх ёстой гэдэг Засгийн газрын тэмдэглэл гарсан ч захиргааны акт биш гэж үзсэн учраас хувийн хэвшилтэй хэлэлцээрийн ширээнд сууна. Санхүүгийн шинжилгээ хийж байгаад тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ-аар төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах эсэхийг УИХ-аар шийднэ.
Ямар нэгэн ялгаваргүй, ижил тэгш хэлэлцээр хийгээд явна. Эрдэнэт үйлдвэрийн гурван үүсмэл орд дээр Засгийн газраас ажлын хэсэг ажиллана гэв
Занданшатар намтар
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих