Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ



4-р сарын 9 | 14 цаг 27 минут
3

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Улсын Ерөнхий прокурорыг улираан томилох Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналын бүлгийн хурлаар хэлэлцэж дэмжлээ. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу УИХ-тай Ерөнхий прокурорыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөн 6 жилээр томилдог хуулийн дагуу зөвшилцөж байна.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг прокурор шүүхэд шилжүүлсэн гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр прокурор үүргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа. Прокурор чиг үүргээ хуулийн хүрээнд бүрэн биелүүлж байна гэж үзсэн” гэв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com