Мөсний баярын үеэр эрс хүйтрэхийг анхаарууллаа



3-р сарын 1 | 17 цаг 35 минут
568

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд болно. Тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг  Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тус аймгийн нутгаар 3-р сарын 3-нд зарим нутгаар цас орно. Салхи 3, 4-нд баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурах бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Идэр, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндий, Ханх орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com