Цасан болон шороон шуурга шуурна



3-р сарын 3 | 13 цаг 00 минут
338

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаашид буюу 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com