Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээ



2-р сарын 24 | 16 цаг 41 минут
818

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ. Хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сард Брент тосны үнэ 103 ам.доллар давж байсан юм. Нефтиэс гадна алтны ханш өссөн дүнтэй байна. Өнөөдөр унц алтны ханш 1,939.97 ам.доллар болж 1.7 хувь өсжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com