Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье



3-р сарын 15 | 9 цаг 31 минут
172

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав  газруудын   65-85%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.31 шоо.км  бол  Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг  зэрэг  голуудын  савын 20-40% орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.27 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

-Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх,

-Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,

-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com