Өвөрхангай, Дундговь аймагт цасан шуурга 1-3 цаг үргэлжлэв 



3-р сарын 1 | 13 цаг 55 минут
663

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 02 дугаар сарын 27-нд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн тоймыг гаргалаа. 

Энэ өдөр /27-нд/ Өвөрхангай аймгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01.10-03.13 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Харин 27-28-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-12 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01.12-02.29 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

 
 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com