Боловсрол

Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа2021, 12 сар 23. 11:27

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав. Ёслолд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө болон холбогдох албаныхан оролцож, шагнал гардууллаа. Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж байгаа хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулжээ

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж, хэзээ нээх эсэхийг шийднэ2021, 2 сар 21. 22:43

Өчигдөр УОК-оос мэдээлэл хийж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэх болсоноо мэдээлсэн. Тэгвэл ойлголтын зөрүү гарч, иргэдэд буруу ойлголт өгсөн хэмээн ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг залрууллаа.  Тэрбээр "Орон нутгийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэхээр болсон

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020, 12 сар 28. 14:14

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Чулуунхүүг урин оролцууллаа. Тэрээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер ажиллаж байсан ба одоогоор Худалдаан хөгжлийн банкны Олон улсын банкны газрын Ногоон санхүүжилтийн албаны даргаар ажиллаж байна. Энэхүү дугаарыг Азийн сангийн Хог хаягдал, Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н.Ариунаа хөтлөн явууллаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020, 12 сар 23. 15:53

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Чулуунхүүг урин оролцууллаа. Тэрээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер ажиллаж байсан ба одоогоор Худалдаан хөгжлийн банкны Олон улсын банкны газрын Ногоон санхүүжилтийн албаны даргаар ажиллаж байна

Гандийн сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ2018, 9 сар 3. 15:10

Өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн  үйл ажиллагаа  боллоо.Шинэ хичээлийн жилийн эрдмийн баярыг нээж Сургуулийн захирал Б.Даваажав хэлсэн үгэндээ сурч боловсорч, мэргэжил эзэмшихийн зэрэгцээ зөв сэтгэл, зөв хандлагатай зөв хүн болж төлөвшихийн чухлыг онцолсон юм. Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан, доктор, профессор О.Нямдаваа болон Зэвсэгт хүчний жанжин штабын Тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Хуурай замын цэргийн командлагч Ц.Мөнхбаяр нар оролцов. Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг багш, ажиллагсад, оюутан суралцагчдад баяр хүргэж, тус сургуультай хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудад талархал дэвшүүлээд 2018-2019 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг хангах жил болгон зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд багш мэргэжлийн ангилал, зэргийг шинэчлэн багш нарын нийгмийн халамжийг сайжруулахаар төлөвлөж байгаа, мөн МБСБ-д суралцаж байгаа хүүхдүүдэд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлэг олгож, техникийн боловсролын багц цагийг их дээд сургуулийн багц цагтай дүйцүүлэн тооцдог болгохоо дуулгалаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена Ражив “Гандийн нэрэмжит ҮУПК-ийн удирдлага, албан хаагчид, багш нар тасралтгүй хүчин чармайлт гаргаж, мэдлэг, оюуны чадамжаа дайчлан тус сургуулийг Монгол Улсад өндөр нэр хүндтэй болгосонд гүнээ талархал илэрхийлэв. Мөн ҮУПК-ийн багш, хамт олон, оюутнуудад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ш.Наранчимэг ая дууны сэтгэлийн цацал өргөлөө. Оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын  "Оюутан цэрэг” хөтөлбөрт  Улаанбаатар бүсээс анх удаа тус сургуулийн 8 оюутан хамрагдаж,  2 оюутан “Дэд түрүүч” цолоор, 1 оюутан “Онц  буудагч” тэмдгээр шагнуулсан байна

ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг Боловсролын яаман дээр дахин давтагдах уу?2018, 8 сар 17. 12:35

Монгол Улсын төрийн алба хэрхэн улстөржиж, хэрхэн төрлийн, амины алба болсоны гашуун жишээ саяхан боллоо. Зам тээврийн яамны газрын дарга нар албан тушаалын халаа сэлгээний асуудлаас болж бие биендээ өс санасны гай нь хүний амь эрсэдсэнээр дууссан харамсалтай явдал болсон

Weem - World education event mongolia - 20182018, 6 сар 14. 6:53

⁉️Та гадаадад сурмаар байна уу? ⁉️Танд мэргэжил сонголтоо хийхэд асуудал тулгарч байна уу? Тэгвэл бидэнд хандаарай🆘Танд ч бас дэлхийн боловсролыг эзэмших боломж бий 🤙тулгарч байна уу? Тэгвэл бидэнд хандаарай Танд ч бас дэлхийн боловсролыг эзэмших боломж бий  Та манай өдөрлөгт хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ зеланд , Канад ️, Ирланд , Япон , Солонгос ️, Хятад , Энэтхэг , Сингапур , Еропын холбооны улсуудад Сурч , Аялаж , Ажиллаж , Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.   Олон улсын боловсролын өдөрлөг  Хэнд: ➡️10 жилээ төгсөж буй сурагчид➡️ Их сургуулиа төгсөж буй Оюутан➡️ Гадаадад Хэлний бэлтгэл + Бакалавр + Магистр + ➡️ Докторт хувийн зардлаар болон Тэтгэлэгээр сурахыг хүссэн оюунлаг оюутан залуус та бүхнийг урьж байна. Тэтгэлэг:➡️ Атестат болон Дипломны голчоор Хэлний бэлтгэлдээ 5️0️ хүртэлх хувийн тэтгэлэг➡️Бакалавр/Магистр/Доктортоо 3️0️ - 1️0️0️ хувийн тэтгэлэг Хэзээ: ➡️ 2018 оны 06 сарын 16,17,18,19 -ний өдөр Хаана:➡️ UBH CENTER 15 давхарт 1503 тоот ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀✈️ Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй ✈️✈️ Дэлхийгээр тойрон аялцгаая ✈️ * Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30☎ Phone : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993* Fax: 976-7011-6105* E-mail : info@eduhelp.mnWeb: www.eduhelp.mnFacebook : eduhelp.agencySkype: eduhelp.agency☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай

ЭЕШ-ын хариуг дэлгэцээр шууд гаргана2018, 5 сар 29. 10:09

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр  Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан сурагчдын амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-д оролцогчдын материалыг тэр дор нь засч, хариуг гаргах юм байна

Ражив Гандийн нэрэмжит ҮУПК болон БХЯ, ЗХЖШ хамтарсан ээлжит сургалт эхэллээ2018, 5 сар 11. 14:01

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарт мэргэжлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарын мэргэжлийн ээлжит сургалт 2018 оны 5 дугаар сарын 10-нд ҮУПК  дээр эхэллээ

Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ажил болгоно2018, 2 сар 13. 9:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар байгуулагдсан “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал эхэллээ. Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 04-ний хугацаанд зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний зохион байгуулалтын үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, Улаанбаатар хот болон бүсийн зөвлөгөөнүүдийнзөвлөмжийг нэгтгэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байна.   Ажлын хэсгийн хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сөүл хотноо үйл ажиллагаа явуулж буй солонгос дахь монгол сургуулийн багш нарыг шагнав2018, 2 сар 8. 17:10

Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпийн наадмын арга хэмжээнд оролцохоор 2018 оны 2 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com