“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна
Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Сургуулийн захиргааны зүгээс тухайн багш өөрөө өргөдөл өгсөн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн
Бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл, чийрэг иргэн спорт заалнаас л “төрдөг” гэсэн үг бий. Харин манайд биеийн тамирын хичээлийн үр дүн тааруу байгаагийн улмаас бие бялдарын хөгжил сул, өвчинд өртөмтгий хүүхдүүд ихэссээр байна
Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь гуравдугаар сарын 20-ноос хойш гарах юм байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ
“Цонжин кибер боардинг” сургуулийг байгуулахаар “Амжилт” групп Эхлэл компаниуд өнгөрсөн долоо хоногт шав тавих ёслолын ажиллагааг хийжээ. Тус боардинг сургууль нь манай улсын боловсролын салбарт шинэчлэлтийг бүтээх Программ хангамж, график дизайн, англи, хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Англи, Энэтхэг, Хятад улсын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 24 цагийн сургалттай аж. Дэлхийн стандартыг хангасан, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд судалгаа хийсний үр дүнд энэхүү сургуулийг байгуулахаар болжээ
Технологийн хөгжлийн эрин үед та хүүхдээ мэдээлэл технологийн болон гадаад хэлний өндөр төвшний мэдлэгтэй дэлхийд өрсөлдөх чадвартай нэгэн болгон хөгжүүлэхийг хүсвэл манай сургуулийг сонгоорой. Энэ бол Монгол улсын анхны МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН гүнзгийрүүлсэн сургалттай боардинг сургууль юм. ЦОНЖИН КИБЕР БОАРДИНГ сургууль нь програм хангамж , график дизайны мэдлэгээс гадна математик , англи , хятад хэлүүдийг гүнзгийрүүлсэн төвшинд суралцан, стандарт шаардлагыг дээд зэргээр хангасан анги тэнхим, IT center, спорт заал, хоолны газар, номын сан, дотуур байр бүхий байгалийн үзэсгэлэнт Улаанбаатар хотоос 50 км-д орших Цонжинболдог цогцолборын зүүн талд байрлах эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих бололцоог олгож байна. Тэртээх 1206 онд Чингис хаан одоогийн Цонжинболдогийн газар нутгаас ташуур олон Монгол ёс заншлын дагуу билэгшээн их үйлсээ эхлүүлсэн шиг Монгол улсынхаа нэрийг Дэлхийд гаргах чадварлаг боловсон хүчинг манай сургууль бэлтгэх гэж байна
Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна
Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D) Дагдангийн Батчулуунтай ярилцлаа. -Та сайхан хаваржиж байна уу, эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайхан хаваржиж байна аа. Хиад боржигоны Харуулчин овгийн Дагдан Ахын Батчулуун миний бие 1939 онд зуны адаг сарын тэргэл сартай 15-ны шөнө Засагт хан аймгийн дархан бэйлийн хошуу болох Ховд аймгийн Цэцэг суманд малчин айлын ууган хүү болон мэндэлсэн
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ
Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ. Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх аж
"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтэй 1-р курсын оюутнуудыг энэ сарын 10-ыг хүртэл "e-mongolia" платформоор бүртгэнэ.
Болосврол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана
МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан
Өнгөрсөн жил Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тухайн эмнэлэгийн удирдлага ажлаа зохион байгуулаад, үр дүнг нь дүгнээд дээрхи эмнэлэгийн бүх эмч, ажилчидад гүйцэтгэлээр нь цалин урамшууллын хуваарилдаг системд шилжсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө Ерөнхий боловсролын сургууль төгссөн болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн/ шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгож бүртгүүлнэ.
Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Энэ сарын 14-нөөс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж 4 дүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төв мэдээлэв. ЭЕШ-д бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ
Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Дундговь аймгаас тус бүр 2 сургууль нийт 6 сургууль дээр Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2022-2025 онд Жайка-тай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн удирдах хорооны анхдугаар хурал өчигдөр боллоо. Япон улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм
Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийн цахим бүртгэл явагдаж өчигдөр дууссан. Тэгвэл цахим элсэлт өнөөдөр /2022.02.25/-ны 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна
Цэцэрлэгийн бага бүлгийн цахим бүртгэл өнөөдрийн 17:59 цаг хүртэл WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдаж байна. Үүнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой. Мөн тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч “Дунд” бүлэгт: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, “Ахлах” бүлэгт: 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ. Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээх юм