ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлнэ



2-р сарын 25 | 11 цаг 21 минут
279

Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Дундговь аймгаас тус бүр 2 сургууль нийт 6 сургууль дээр Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2022-2025 онд Жайка-тай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн удирдах хорооны анхдугаар хурал өчигдөр боллоо.

Япон улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм. Манай улсын тухайд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан .

БШУЯ, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлэх уг төслийн үр дүнд сургуулийн үдийн хоолны үйлчилгээ, хүүхдийн биеийн хөгжил болон тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлж буйг шинжлэх ухааны үндэстэй судлан нотлох, монгол орны газар зүйн онцлогт тохирсон хүнсний хангамжийн ложистикийг бэхжүүлэх сайн загвар гарах юм.

Төслийн үр дүнд:

-Олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчин, хоол үйлдвэрлэлийн ажилчид чадавхжих, үдийн хоолны цэс сайжирна.

-Орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо, хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал сайжирна.

-Эрүүл, аюулгүй үдийн хоолоор хангахад оролцогч захиргааны байгууллагын хүний нөөц чадавхжина.

Ташрамд дурдахад, Жайка олон улсын байгууллага Монгол Улсад сайн дурын ажилтан илгээсний 30 жил, Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоогоод 50 жилийн ой энэ жил тохиож байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com