БҮТ: Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй



2022 оны 2-р сарын 28 | 12 цаг 39 минут
615

Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Энэ сарын 14-нөөс эхэлсэн  ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж 4 дүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төв мэдээлэв.

 ЭЕШ-д бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг /хот/-д шалгалт өгөх юм.

 Шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com