"Элсэлтийн ерөнхий шалгалт - 2022" бүртгэл үргэлжилж байна



2-р сарын 28 | 17 цаг 39 минут
411

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө Ерөнхий боловсролын сургууль төгссөн болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн/ шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгож бүртгүүлнэ.

Харин энэ оны шалгуулагч 2022 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөөд тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг, хотод шалгалт өгнө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Та шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлээрэй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com