Цэцэрлэгүүд бага бүлгийн хүүхдүүдийг 3 дугаар сарын 1-нд хүлээж авна



2-р сарын 24 | 11 цаг 22 минут
216

Цэцэрлэгийн бага бүлгийн цахим бүртгэл өнөөдрийн 17:59 цаг хүртэл WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдаж байна. 

Үүнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой. Мөн тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч

  • “Дунд” бүлэгт: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Ахлах” бүлэгт: 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээх юм. Улмаар цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 25-28-нд анги бүлэг хуваарилалтыг хийгээд, гуравдугаар сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээж авах юм байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com