Орхон аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо



3-р сарын 14 | 9 цаг 37 минут
363

Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж байгаа аж. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92.2 хувийг эзлээд байгаа гэдгийг хэлж байна.

Ингэснээр бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн ачаалал тав дахин нэмэгдээд байгаа аж. Нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлэг 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа талаар Орхон аймгийн Онцгой комисс мэдээллээ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com