Шуурхай мэдээ:

Ази

Ван И Франц болон Итали улсад айлчилна1 сар 22. 10:38

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Франц болон Итали улсад энэ сарын 23-27-нд албан ёсны айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньинмэдэгджээ.

Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29

 БНХАУ-ын эрх баригчид нийслэл хотдоо сүлжээний аюулгүй байдлын салбарт үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах зорилгоор үндэсний аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болсон тухай мэдээллийн "Жунго синьвэньван" цахим хуудсанд мэдээлжээ.   Тус цахим хуудсанд мэдээлснээр, Хятадын эрх баригчид энэ төслийг хэдийнэ эхлүүлж, аж үйлдвэрийн бүсийн нутаг дэвсгэр дэх эхний байгууламжийг бүр 2017 оны сүүлээр барьж эхэлсэн байна. Тэнд байрлаж буй үйлдвэрүүдэд өндөр технологийн цуврал бүтээгдэхүүнүүдийг удахгүй үйлдвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ нь 2020 он гэхэд 100 тэрбум юань /14.5 орчим тэрбум ам.доллар/ давна

БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам “Цагаан ном”-ноосоо БНАСАУ-ын Засгийн газар болон зэвсэгт хүчнийг "дайсан" гэж дурдсан хэсгийг устгажээ.   Сүүлийн жилүүдийн үр дүнг нэгтгэж, батлан хамгаалахын бодлогыг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог тус баримт бичигт, “Улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэд болон улсын хөрөнгөнд аюул занал учруулж буй хүчнийг БНСУ-ын дайсан гэж үзнэ” хэмээн бичжээ.   Өмнөх “Цагаан ном”-ын баримт бичгүүдэд улс орны дайснаар БНАСАУ-ыг шууд нэрлэдэг байжээ. Шинэ баримт бичигт зөвхөн БНАСАУ-ын үйл олноор нь хөнөөх зэвсгийг Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж тэмдэглэжээ

Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25

2018 онд Хятад улсад авлигын хэргээр 621 мянган хүнийг хариуцлагад татсаны 51 нэг нь төрийн өндөр албан тушаалын албан хаагчид аж. Энэ тухай Хятадын Коммунист Намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна.    Дундаж давхаргын нийгмийг бий болгож, ядуурлыг бүрэн арилгахад чиглэсэн Хятадын эрх баригчдын үндсэн зорилтод хүрэх замын гол саад тотгорт тооцогддог авлигатай өнгөрсөн онд идэвхтэй тэмцжээ.    2018 онд холбогдох байгууллагууд 3.44 сая гомдол болон нууц мэдээллүүд хүлээн авч, 341 мянга гаруй удаагийн ярилцлага, байцаалт явуулсан бөгөөд 638 гаруй хэрэг үүсгэсэн байна

Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Бээжин хотод айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.   БНХАУ-ын дарга урилгыг таатай хүлээн авч, БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа Ким Жөн Унд мэдэгдсэн байна

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга оролцоно1 сар 8. 10:57

Энэ сарын эцсээр Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.   Хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хийгээд тогтворгүй байдалтай нүүр тулгарч буй хэдий ч асар их нөөц бололцоотой хэвээр байгаа аж

Хятадын 5000 орчим оргодол авлигачийг хилийн чанадаас буцаан авчирчээ1 сар 8. 10:00

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хил даван зугтсан 5000 орчим түшмэлийг Хятадын эрх баригчид 2014 оноос хойш тус улсад буцаан авчирсан тухай "Global Times" сонин мэдээлжээ.    "Global Times" сонинд нийтлэгдсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, авлигачид 120 гаруй оронд нуугдаж байсан байна. Оргодол авлигачдын таван хүн тутмын нэг нь Хятадын Коммунист намын гишүүн байсан бөгөөд 56 нь Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн “улаан зуу” жагсаалтад багтсан түшмэд аж

Ким Жөн Ун энэ жил Сөүлд айлчлахгүй2018, 12 сар 24. 9:43

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийх хариу айлчлал 2018 онд болохгүй боловч айчлалын бэлтгэлийг удахгүй хангаж эхэлнэ. "Чосон ильбо" сонинд бямба гарагт мэдээлснээр, энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгджээ.    Айлчлалыг чухам хэдийд хийх тухайд ярихдаа тэрбээр одоогийн байдлаар Сөүл болон Пхеньян “энэ асуудлыг янз бүрийн шугамаар хэлэлцэж байна” гэж онцлон дурдсан байна

Япон улс сансрын цэрэг, кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулна2018, 12 сар 19. 8:15

Япон улсын ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилготой батлан хамгаалахын шинэ төлөвлөгөөний үндсэн зүйл заалтуудад сансрын болон кибер орон зайг хамгаалах, түүнчлэн робот, хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэх заалтууд багтжээ.   "Төрөлт багасаж, хүн амын тоо буурч буй энэ нөхцөлд батлан хамгаалахын чадавхийг бэхжүүлж, хадгалан авч үлдэхэд боловсон хүчний үндэс суурийг бэхжүүлэхийг хэзээ хэзээнээс илүү шаарддаг

Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна2018, 12 сар 10. 11:58

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна гэж Өмнөд Солонгосын телевизийн YTN сувгийн цахим хуудсанд тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.   “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улиран өнгөрч буй оны үлдсэн гурван долоо хоногт манай улсад айлчлах нь юу л бол” гэж эх сурвалж хэлсэн байна.   "Ерөнхийлөгч Мүн Жэ Иний БНАСАУ-ын удирдагчид илгээсэн албан ёсны урилгад айлчлалын өдрийг тодорхой товлоогүй байгаа" гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Юн Ён Чан өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байв.   Сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд Умард Солонгосын удирдагчийн Өмнөдөд хийх түүхэн дэх анхны айлчлал энэ долоо хоногийн дундуур болж магадгүй тухай мэдээлэл гарах болсон байна. Тухайлбал, “Chosun Ilbo” сонинд Ким Жөн Уныг 12 дугаар сарын 12-14-ны хооронд Сөүлд айлчлахыг урьсан гэж мэдээлжээ

Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна2018, 12 сар 7. 9:39

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийж магадгүй байгаа айлчлалыг тус улсын иргэдийн гуравны хоёр хувь нь дэмжиж байгааг “Realmeter” социологийн судалгааны дүн  харуулжээ.   Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлал нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж санал асуулгад оролцогчдын 61,3 хувь нь үзэж байна. Харин 31,3 хувь нь Ким Жөн Уны айлчлалыг эсэргүүцжээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна2018, 12 сар 5. 12:21

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.   Ри Ён Хогийн айлчлал хоёр талын харилцаа болон харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх бөгөөд талууд Солонгосын хойг болон өөр бусад тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.   Мөн ирэх оны нэг юм уу хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар санал бодлоо солилцох юм.   “БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлсэн юм

Өтгөн манангийн улмаас түгшүүрийн шар түвшин тогтоожээ2018, 12 сар 4. 9:38

БНХАУ-ын төв, өмнөд болон зүүн нутгуудын зарим хэсэгт өтгөн манан дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс түгшүүрийн шар түвшин тогтоосон байна.

Йонбен дахь цөмийн төвийн реакторууд ажиллагаагүй байна гэж үзжээ2018, 11 сар 19. 10:23

Умард Солонгосын бүрэн хаахаа амлаад байсан Пхеньянаас холгүй орших Йонбен дахь цөмийн төвийн реакторууд одоогоор ажиллагаагүй байна гэж Вашингтонд байрладаг Жонс Хопкинсийн дэргэдэх “38 North” судалгааны баг цахим хуудастаа мэдээлжээ.   Тус цахим хуудасны шинжээчид энэ сард хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийж, хөнгөн усны туршилтын реакторын шахуургын станцад үйл ажиллагаа явуулсан ямар нэгэн шинж тэмдэг байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.   Йонбен дахь цөмийн төвд Умард Солонгосын мэргэжилтнүүдийн 1986 онд байгуулж байсан 5 МВт хүчин чадалтай реактор, уран баяжуулах үйлдвэр болон хөнгөн усны туршилтын реактор байрладаг аж

Шинэ мэдээ

“ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ2 сар 1. 14:19Монголоос хүний гавлын 35 мянган жилийн настай яс оллоо2 сар 1. 14:06Цэргийхэнтэй нууц уулзалт хийсэн тухайгаа Гуайдо мэдэгджээ2 сар 1. 14:02ОРОС ЭХ ЕВРОПЫН АМЬДРАЛЫН МӨН ЧАНАРЫН ТУХАЙ…2 сар 1. 13:00Индонез Улс гадаад улсад гарсан хууль бус хөрөнгийг буцаан авна2 сар 1. 12:57Санчир гарагийн хоногийн үргэлжлэх хугацааг тогтоожээ2 сар 1. 12:54Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс2 сар 1. 12:52Акустик халдлагын улмаас 14 хүн бэртэж гэмтжээ2 сар 1. 12:48ЯПОНЫ ЯДУУ АХМАДУУД ШОРОНД ОРОХЫГ ХҮСДЭГ2 сар 1. 12:44“Huawei” компанийн гар утасны борлуулалтын хэмжээ нэмэгджээ2 сар 1. 12:42Конго дахь “Эбола” вирусийн тархалт түүхэнд хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ2 сар 1. 12:38Дэлхийн дөрвөн удаагийн аварга залуу тамирчинд хожигдлоо2 сар 1. 12:35ЖОН КЕРРИ: Д.ТРАМП АНУ-ЫГ ДЭЛХИЙД ГУТААЖ БАЙНА2 сар 1. 12:29Зохиомол оюун ухаанаар Хятад улс тэргүүлж явна2 сар 1. 12:27Х.Гуайдогийн Гэр Бүлийн Гишүүдийг Заналхийлжээ2 сар 1. 12:23Улаан бал - С.Жавхлан2 сар 1. 12:14Монголын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн залгамж халааг дуучин Б.Октябрь цуглуулжээ2 сар 1. 12:11Шуурайн Солонго: Бүжин үр2 сар 1. 12:08Х.Тэргэл: Жангар Зайран2 сар 1. 12:02"Та нар мөргөвөл Монголын заяа харина. Харь Түвдээрээ би ганцаараа мөргөе "2 сар 1. 11:57Цагаан сарын өмнө улс төрд юу болох гэж...1 сар 28. 17:23Хятадын Фенг-шүй: Гахай жил Трампын хувьд таагүй жил болно1 сар 28. 17:21Давосын чуулгын үеэр робот кофегоор үйлчилжээ1 сар 28. 17:19Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ1 сар 28. 9:28“Давос 2019”-т оролцсон төлөөлөгчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байв1 сар 28. 9:25Гуайдо газрын тосны салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байна1 сар 26. 15:00Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна1 сар 25. 16:04“Nissan” компани хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулна1 сар 25. 13:56Венесуэлийн дотоод хэрэгт Д.Трамп хөндлөнгөөс оролцож байна гэж үзжээ1 сар 25. 12:58“Renault” компанийн шинэ тэргүүнийг сонгожээ1 сар 25. 12:44
7777-7777

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019