Парламент

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно4 сар 11. 14:23

 Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа.     Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ4 сар 9. 14:27

 УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцсэн байна. 

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа2024, 11 сар 19. 18:05

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ: Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ. Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна. Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна. Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна. Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна. Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм.      

Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 38 хоногийн дараа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно

УИХ-ын хаврын чуулганыг нээлээ2024, 3 сар 15. 13:00

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр (2024.03.15) 10:06 цагт гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо. Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно

Тоог нь нэмж болох ч ямбыг нь нэмж болохгүй2022, 3 сар 16. 7:00

Тоог нь нэмж болох ч ямбыг нь нэмж болохгүй Өчигдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хугацаанд 50 гаруй хууль хэлэлцэж батлахаар төлөвлөжээ

Г.Занданшатар: Хөгжлийн банкнаас зээл авсан үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан хүмүүсээс ялгаж салгах ёстой2022, 3 сар 15. 11:56

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2022.03.15) 10 цаг 05 минутад гишүүдийн 80,1 хувийн ирцтэйгээр эхэллээ.     Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцов.      Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв

Монгол банкийг шалгая2022, 3 сар 10. 7:00

Монгол банкийг шалгая Монголд хамгийн эрсдэлтэй салбар банкны систем болсон нь харагддаг. Арилжааны хэдэн банк нь байсхийж байгаад л ээлж дараагаар дампуурдаг

Г.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна2022, 3 сар 7. 12:18

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд Ганибалын Амартүвшин гишүүн тойрогтоо ажиллаж, ХУД-ийн иргэдийн санал бодлыг сонсож, санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж байна. Тэрбээр ХУД-ийн 4-р хорооны иргэдтэй уулзах үеэрээ сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж, авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллаж буйгаа танилцуулсан юм.

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхярваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ2022, 2 сар 25. 7:00

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийн төслийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхяваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай гэдгээрээ ялгардаг. Харин энэ хуулинд нь хамгийн том өөрчлөлт оруулж шинэчлэн найруулж баталсан нь 2017 оны хоёрдугаар сарын явдал

Анхнаасаа “Араа шүд”-ийг нь тооцоогүй Ажлын хэсгийнхэн эрх мэдэл нэхэв2022, 2 сар 24. 7:00

Анхнаасаа “Араа шүд”-ийг нь тооцоогүй Ажлын хэсгийнхэн эрх мэдэл нэхэв  Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас байгуулсан Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн анхны мэдээллээ хийлээ.  Ажлын хэсгээс шинэ содон ямар мэдээлэл өгөв гээд харахаар онцолчих юмаар тун хомсхон, урьд өмнө нь ямар нэгэн хэмжээгээр  мэдээлэгдэж дуулдаж байсан тоо баримтууд дурдагдлаа. Угаасаа ч  нийгэм анхнаасаа энэ ажлын хэсгийнхнээс нэг их хүлээлттэй байгаагүй. Зарим гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй,  ядахад банкны актив пассив, баланс тайланг уншаад ойлгочих хэмжээний мэргэжлийнхэн, Б.Энхбаяр мэтийн залуу гишүүдээс ажлын хэсэгт оруулсангүй гэх шүүмжлэл дагуулж байсан

У.Хүрэлсүх: 2024 он гэхэд Хөвсгөл нуурыг живсэн техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгана2022, 2 сар 23. 19:16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа

АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн2022, 2 сар 21. 15:38

Хөгжлийн банкнаас  2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Дээрх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй болон зээлээ зориулалтын бусаар ашигласан зээлдэгчдийг шалгаж эхэлсэн юм

С.Бямбацогт: Төрийн зардлаар гадаадад сурсан, томилолтоор явсан хүмүүсийн мэдээлэл ил болно2022, 1 сар 24. 18:06

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус Байнгын хороо Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийг  баталсан

Ч.Хүрэлбаатар: Буруу замаар мөнгөтэй болсон хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм, Баригдана даа баригдана2022, 1 сар 21. 11:15

УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асууснаас хойш олон үйл явдал өрнөлөө. Чуулган завсарлаж, сэвхийх зав гарсан учир өнгөрсөн үйл явдлыг тоймлон бичиж, өөрийн бодлоо та бүгдэд хүргэж байна.Бичлэг тасалж, эвлүүлж, зохион бичлэг хийж элдвээр л дайрч доромжилж байна

Намрын чуулган завсарласан ч ээлжит бусаар хуралдах уу?2022, 1 сар 19. 9:01

 УИХ намрын  чуулганаараа 72 хууль,  тогтоолын төсөл хэлэлцэхээр жагсаалтыг нь гаргасан. Хэдийг хэлэлцсэн талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна

Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив2022, 1 сар 18. 11:30

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганыг хаана2022, 1 сар 18. 10:28

· Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн санал · Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Зөвхөн “давхар дээл”-ээр Үндсэн хуульд гар хүрвэл МАН сонгодог парламент гэж ярихын хэрэг бий юу2022, 1 сар 17. 7:00

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал идэвхтэй яригдаж эхэлсний цаана... Зөвхөн “давхар дээл”-ээр Үндсэн хуулиндаа гар хүрэх гэж байгаа бол МАН сонгодог парламент гэж ярихын хэрэг бараг үгүй дээ Шинэ сэргэлтийн бодлогын үе дэх Засгийн газарт нэг хүлээлт бий. Тэр нь танхимынхаа гишүүдэд давхар дээл өмсгөх

Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com