Монголд хамгийн эрсдэлтэй салбар банкны систем болсон нь харагддаг. Арилжааны хэдэн банк нь байсхийж байгаад л ээлж дараагаар дампуурдаг. Тэнд хадгалагдаж байсан төрийн мөнгө тэгсхийгээд сураг алдардаг, ийм л жишиг бий. Харин аз нь дутаж, мэнгэ нь голлосон “Капитал” банк л дампуурах үедээ ЭМДЕГ болон НДЕГ-ын 240 тэрбумын өртэй үлдэж энэ нь нийгэм даяар “гэрэл цохисон” учраас тэнд улс төрчдийн тохироо, нөлөөлөл холуур тойрч иргэдийн хараанд ороод буй нь энэ байх.
Монгол Улс зах зээлийн харилцаанд орсноос хойш хэчнээн ч банк дампуурав. Гарын арван хуруунд багтахааргүй болсон байх. Банкны систем тэр дундаа арилжааны банкууд ийм эмзэг байдалд байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байж болох ч Монгол банктай бас цөөнгүй учир шалтгаанаар холбогдож таарна.
Учир нь Төв банк /Монгол банк/ санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд арилжааны банкуудыг хянаж, шалгаж байдаг. Арилжааны банк үйл ажиллагаагаа эхлэхдээ Монгол банкнаас тусгай зөвшөөрөл, лицензээ авдаг. Зээл, хадгаламж, гадаад валютын гүйлгээ гэхчилэн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгай зөвшөөрөл авна. Өөрөөр хэлбэл Төв банкны тодорхой хяналтад байдаг. Хэрэв ингэж харвал тухайн банк байгуулагдахаасаа эхлээд муугаар бодвол татан буугдах хүртлээ Монгол банкны хяналтад байдаг гэсэн үг.
Энэ агуулгаар нь арилжааны банкуудын, тэр дундаа хамгийн ойрмогхоны “Капитал” банкны дампуурал, Хөгжлийн банкны бүтэлгүйтлийг Төв банкны үйл ажиллагаатай холбон үзэх бүрэн үндэслэл байна. Түүнчлэн одоо хэл үгтэй, орших эс орших нь тодорхойгүй байгаа “Чингис хаан“ тэргүүтэй зарим банкны үй ажиллагааны доголдлыг бас хамаатуулж харахаас өөр аргагүй.
Төв банкнаас Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар нийт зээлийн 55 хувь нь буюу 1.6 их наяадын зээл найдваргүй ангилалд орсныг тогтоосон. Шалгасан нь сайн хэрэг боловч ниргэсэн хойно нь хашгарав гэдэг шиг явдал болсон. Энэ их чанаргүй зээл нэг өдөр, нэг жил үүсчихсэн юм биш. Үндсэндээ 2011 оноос хойших бүх цаг хугацаа, тэр дундаа Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2017 оноос хойш дийлэнх нь үүссэн байдаг. Энэ хүртэлх хугацаанд Төв банкны хараа хяналт хаана байв гэдгийг асуухаас аргагүй.
“Капитал” банканд үүссэн хүндрэл бас л хэдэн жилийн турш бараг тодорхой байсан гэлцдэг. Үүнийг Төв банк мэдэхийн дээдээр мэдэж байсан байж таарна. Гэхдээ алгуурласан. Ядахнаа тус банканд байршуулж байсан ЭМДЕГ болон НДЕГ-ын хөрөнгийг эргүүлэн татах дохио сануулгыг төрд өгөх боломж байсан. Тухайн банкны санхүүгийн зах зээл дээрх нэр хүндийг нь хадгалах, харзнахыг илүүд үзсэн байж болно. Харин харилцагч нартай нь хамтарч цаашид бүтцийн өөрчлөлт хийж тогтвортой ажиллуулах цаг хугацаа боломж, эгзэгтэй эргэлтийн цэгийг нь мэдэрч чадсангүй.
Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал. Өнгөрсөн жил инфляцийн түвшин хоёр оронтой тоогоор илэрхийлэгдлээ. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна хэмээн ярьдаг, бичдэг. Гэвч үнийн өсөлт сар жилээр биш өдөр хоногоор өсөж байна. Магадгүй энэ өсөлт жишиг болон тогтох биз.
Өчигдөр иргэн Б.Цогтгэрэл цахим хуудсаараа дамжуулан Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Shilendans.gov.mn сайтад Монгол банкны шилэн дансыг байршуулж хөтлөх 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байгаагаа бичжээ.
Тэрээр шилэн дансыг Монгол банк хууль, журмын дагуу хөтлөхыг шаардаж, хэрэв уг байдлаа засахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 88-р зарлигийн дагуу АТГ болон Монгол Улсын Ерөнхий Прокурорт хандана гэжээ.
Монголын Төв банк хууль журмыг захаас аван зөрчиж байгааг жирийн нэгэн иргэн ийнхүү нотолж байгаа нь энэ.
Ерөөс УИХ ажлын хэсэг байгуулж Монгол банкийг шалгавал яасан юм. Шалгана гэдэг алдааг нь залруулж, амжилтыг нь бататгах арга хэрэгсэл юм. Төв банк тухайн улсын хамгийн онцгой эрхтэй, эдийн засгийн гол байгууллага нь байдаг учир төрийн хяналт тойрох биш голлодог баймаар.
Г.Хан
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих