Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм.
Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллах ёстой. Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэж байдаг.
Өнгөрсөн жил бид эрдэмтэн, судлаачдынхаа тооцоо, судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн том эх үүсвэрийг аюулгүй болгосон.
Ийнхүү усны гүнд эрсдэл, бохирдол болон живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц өнөөдөр гадаад, дотоодын жуулчдын “үзмэр” болон хувирсан бөгөөд далайн тээвэртээ дахин гарахгүй ч гэсэн эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, Монголын усан тээврийн түүхийг өгүүлсэн бодит гэрч болсоор байх болно. Цаашид нуурт живсэн автомашинуудын байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд осол аюулгүй татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах ёстой." гэлээ.
2004 онд 7716 жуулчин Хөвсгөл нуурт хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсөж, 90 мянга гаруй жуулчин очдог болжээ. Нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь ажиллаж, олон арван худалдаа, үйлчилгээ явагдаж байна.
Хөвсгөл нуурыг хамгаалахад нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, төр засаг, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагууд, эрдэмтэд, судлаачид болон эх орноо, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Түүнчлэн:
- Хөвсгөл нуурыг аюултай хог хаягдлаас нэн даруй цэвэрлэж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх,
- Нуурт живсэн машин, техникийг татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах,
- Хөвсгөл нуурын орчмын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын судалгааг хийж, эрсдэлийг бууруулах арга аргачлал, загварчлал, тооцооллыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хангах,
- Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх,
- Нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх,
- Нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох,
- Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөх,
- Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэхэд анхаарал хандуулан ажиллах ёстойг хэллээ.
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы салбар хуралдаанууд “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр үргэлжилж байна.
Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
Занданшатар намтар
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих