
Өчигдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хугацаанд 50 гаруй хууль хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ жагсаалтын гадна дуншиж байгаа нэг том хүлээлт, тодоос тод тохиролцоо бий. Тэр бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Улс төрийн хүрээнд байтугай массын дунд хэдийнэ “гэрэл цохичихсон” танил сэдэв. Гэхдээ энэ тухайд эрх мэдэлтнүүдээс одоогоор хэн ч ам ангайгаагүй байгаа. Харин битүүхэн түншиж, нийтийн сэтгэл зүйг дасгах сэдлийг албан ёсоор өгч эхэлж байх шиг байна.
Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдгийг парламентын засаглалыг төгөлдөржүүлэх агуулга дор багтаагаад нэрлэчих шиг боллоо. Түүний хэлсэн үгнээс анзаарвал энэхүү нэмэлт өөрчлөлт нь зөвхөн давхар дээл бус сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх гэхчлэн яригдав. Мэдээж, үүн дээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох кейс нэмэгдэж таарна.
УИХ-ын дарга Г.Занданшатарйн дээрх агуулгаар хэлсэн үгнээс ишлэвэл:
Нэгдүгээрт: “...Сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон” гэж мэдэгдэв.
Энэ үгний цаана сонгуулийн тогтолцоо, тухайлбал хувь тэнцүүлэх буюу пропорционал-мажоритар холимог тогтолцооны тухай ярьж байна гэдэг нь ойлгогдоно. Олон жил ярьсан ч хэрэгждэггүй сэдэв.
Судлаачид Монголын өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцооны улмаас УИХ-ын гишүүд иргэдийн төлөөлөл гэхээсээ илүүтэй газар нутаг, тойргийн төлөөлөл болж ирсэн гэж үздэг юм билээ.
Хоёрдугаарт: “Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяхны зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна” гэв.
УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 эсвэл 108 болгох хувилбар яригдсаар удаж буй. Харин ямар учраас гэдгийг спикер үгэндээ тодотгожээ.
Гишүүдийн тоог нэмэх нь зөвхөн төлөөллийн жигд байдлыг хангах төдий бус юм. Хууль тогтоох явцад лобби орж ирэхээс хамгаалах, сөрөг хүчний үр нөлөөг хангах гэхчлэн эерэг нөлөө их.
Хамгийн чухал нь гишүүдийн тоог нэмснээр нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, дарга дүр нь “дарагдах” боломжтой. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэсэн жинхэнэ мөн чанартаа дөхөж, парламент хэмээх хамтын шийдвэр гаргах байгууллагын чадамж сайжирна гэсэн үг.
Гэхдээ энд нэг сануулга бий. УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох ч ямбыг нь нэмж болохгүй. Утасны төлбөр, хэвлэл захиалга, унаа машины бензин шатахуун, тойрогт ажиллах томилолт гэхчлэн эрхэм гишүүдийн төсвөөс зулгаадаг мөнгө арай л хэтрээд байгаа. Түүнчлэн тойргийн мөнгө гэх хэдэн тэрбумаар тоологддог төсвийн “авилга” бий. Ихэвчлэн соёлын төвийн Ямаха хөгжим, сургуулийн барилгын хана шалны будаг, эмнэлгийн дээврийн засвар гэхчлэн ялихгүй зарцуулалттай.
Энэ мэт ямбыг нь хасаж байж тоог нь нэмэхгүй бол дарга дүртэнгүүд нэмэгдэж, төсөвт төвөг удахаас хэтрэхгүй болно.
М.Нэргүй
Занданшатар намтар
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих