НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” (International Year of Rangelands and Pastoralists, 2026) тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй батлав. Эдүгээ дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн, энэ салбар дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд ихээр өртөж, мал аж ахуй эрхлэгчид газар эзэмшил, газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зах зээлээс алслагдмал зэрэг бэрхшээлтэй тулгарсаар байна
Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрийдлээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан залилан мэхлэх үйлдлүүд цөөнгүй гарч байна. Тухайлбал, Иргэн Т нь байгууллагын албан хаагчийн нэрийг ашиглан, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс дөрвөн сая төгрөг авсныг хяналт шалгалтаар илрүүлсэн
АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон
Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд өнгөрсөн өдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосч аваад байна. Тэдгээрийн дунд Кировоград хотод сурдаг 2 оюутан байна. Мөн Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа
Бүгд Найрамдах Казахстан Улсын Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэд Казахстан руу 15 хоногт нэг удаа агаарын замаар визгүй нэвтрэх буюу дамжин өнгөрөх боломжтой боллоо. Гэхдээ Монгол, Казахстан улс шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа тул зөвхөн гуравдагч улсаар дамжин тус улс руу зорчих юм.
ОХУ-аас өнгөрсөн пүрэв гарагт Украинд цэргийн дайралт хийж эхэлсэн учраас Монгол Улсаас тус улсад амьдарч, сурч, ажиллаж буй иргэдээ яаралтай татаж эхлээд байна. Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин суудаг гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна
Варшав дахь Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 16 иргэнээ авсан тухай Гадаад харилцааны яам мэдээллээ. Орон нутгийн цагаар 17:30 цагт тэднийг Польшийн хилээр нэвтрүүлжээ. Одоогоор Польш дахь ЭСЯ-нд манай 24 иргэн ирээд байна. Өчигдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулна
Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Украинд байсан 16 иргэнээ Польш-Украин улсын хилийн зурвасаас орон нутгийн цагаар өчигдрийн 17:30 цагт хүлээн авсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Ингэснээр нийт 24 монгол иргэн Польш улсад ирээд байна
Украин улсаас монгол иргэдээ татан авахаар Монгол Улсын Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр "Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутны хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан. Дайны бүс нутагт хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн
Украины нөхцөл байдлын талаар ГХЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд "Их 7" болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зэрэг хэд, хэдэн уулзалт олон улсын түвшинд явагдсаныг хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа
Украины Львовоос манай улсын дөрвөн иргэн өнөөдөр /2022.02.25/ Польш Улсын Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрч ирэв.
ОХУ-ын зарим хотод болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэн сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна.
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов
Оросын танктай цэргийн анги Беларусийн хилээр дамжин Украины хилээр нэвтэрсэн талаар CNN агентлаг мэдээллээ
Элчин сайд Д.Баярхүү Казахстаны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив 1 цагийн өмнө Сэтгэгдэл (3) Шэйрлэх Жиргэх Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа. Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн онд гурван томоохон ажлыг төлөвлөсөн нь биеллээ олсон юм. Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна. Энэ онд уг төслийн хүрээнд инженер геодези, инженер экологи, инженер археологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж
НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулган хоёрдугаар сарын 7-16-нд болж байна. Чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы хоёр дахь өдрийн Ерөнхий хэлэлцүүлэгт сайд А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тууштай анхаарч байгаа талаар мэдээлэл өгөв
Ерөнхий сайд айлчлалаас “Бизнесийн дотоод орчноо сайжруулах” сануулгатай ирнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлал амжилттай, харилцан хүндэтгэсэн, бас хамаарал бүхий асуудлуудыг хамтран шийдвэрлэх итгэл төгс байгаагаа илэрхийлсэн сайн мэдээ дуулдсаар байна. Монголын Ерөнхий сайдыг өчигдөр БНХАУ-ын дарга Си Жиньпэн хүлээн авч уулзсан нь хүндэтгэл төдийгүй ач холбогдол өгснийг илэрхийлэв. Айлчлалын нэг чухал баримт бичиг нь Хятад, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл байлаа. Мэдэгдэл бүрэн эхээрээ хэвлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэгээ цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад өөрийн улсын оруулах хувь нэмрийг тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн болно. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон түүний эхний 10 жилд хэрэгжүүлэх эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэв