“Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэчлэн батлав



2-р сарын 10 | 16 цаг 50 минут
514

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа.

Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм.

Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хэлэлцээр байгуулагдсанаас хойш хоёр улсын хил орчмын бүсэд ой, хээрийн түймэрт хяналт тавих, хамтарсан дадлага, сургууль зохион байгуулах, туршлага солилцох, харилцан тусламж үзүүлэх механизмыг бий болгох зорилгоор 2011 онд Монгол Улсад “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам”-д  гарын үсэг зурсан байдаг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com